Жюү-жицүгийн ДАШТ-д 50 орны 600 гаруй тамирчин өрсөлдөж байна

Жюү-жицү бөхийн ДАШТ энэ өдрүүдэд нийслэл Улаанбаатар  хотноо үргэлжилж байна. Тэмцээнд 50 орны 600 гаруй тамирчин өрсөлдөж байгаа юм.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг нээлтийн арга хэмжээнд оролцохдоо өндөр зэрэглэлийн тэмцээн зохион байгуулж буй Монголын жюү-жицүгийн холбоонд баяр хүргэж, нийт оролцогчдод амжилт хүслээ.

Холбооны зүгээс Монгол наадмыг тохиолдуулан зуны дэлгэр цагт тэмцээнээ зохион байгуулсан нь гадаадын тамирчид, зочид төлөөлөгчдөд эх орноо сурталчлах сайхан боломж бүрдүүлжээ.

Үүний хүрээнд Монголын өв соёл, түүхэн уламжлалыг агуулсан “Nomadic zone” байгуулсан нь гадныхны анхаарлыг хамгийн их татаж буй.

 Тэмцээн зохион байгуулснаар Монгол Улсад 10 тэрбум төгрөгийн эдийн засгийн шууд нөлөө үзүүлж буйг зохион байгуулагчид тооцсон байна.

Тэмцээн маргааш өндөрлөнө.

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …