“Haranga online cover” нэртэй дууны уралдаан зарлалаа

Монголын рок поп ертнөцийн ууган хамтлаг болох “Харанга”-ийнхан фэнүүддээ зориулж “Haranga online cover” нэртэй дууны уралдаан зарлажээ.

Уралдаанд оролцохыг хүссэн хэн боловч  Haranga | Харанга гэсэн фэйсбүүк хуудсанд like дарж нэгдэх ёстой бөгөөд зөвхөн тус хамтлагийн дуунуудаас дуулж бичлэгээ Youtube, soundcloud зэрэг сайтуудад тавьж, линкийг Haranga | Харанга хуудсанд share хийх юм байна.

Уралдааны бүтээлүүд 11 сарын 26-аас 12-р сарын 15-ыг хүртэл хүлээн авах ба оролцогчид ганцаараа болон хамтлагаараа өрсөлдөж болох аж.   Тэмцээний ялагчийг тодруулахдаа хамгийн олон like, share хийсэн тоогоор болон шүүгчдийн үнэлгээгээр дүгнэх бөгөөд шилдэг 12 оролцогчийг шалгаруулах гэнэ. Улмаар нэгдүгээр шатнаас үлдсэн 12 оролцогч дараагийн шат буюу “HARANGA live cover” тэмцээнд өрсөлдөж нэг, хоёрдугаар байр эзлэх юм байна.

Тэмцээний шагналын сан маш өндөр бөгөөд, олон олон гэнэтийн бэлгүүд байгаа ажээ.

index

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …