Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Монголын үндэсний бөхийн Дархан аварга, үндэсний их баяр наадамд хамгийн олон буюу 11 удаа түрүүлсэн домогт бөх, Хөдөлмөрийн баатар Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ өнөөдөр Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадмын хүчин бөхийн барилдааны үеэр зодог тайллаа.
Тэрбээр аймгийн 100 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа эхлэхийн өмнө алдар цолоо дуудуулж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын залуу бөхийг амлан барилдаад тахимаа өглөө.
Дархан аваргад “Хан Хэнтий аварга” дэвжээний бөхчүүд 21 метрийн урттай алд цэнхэр хадаг өргөж хүндэтгэл үзүүллээ.
Харин Дархан аварга Б.Бат-Эрдэнэ өөрийн эдэлж, өмсөж байсан зодог шуудгаа нутгийн бөхийн дэвжээндээ дурсгаж, гардуулав.
Үндэсний бөх
- 1985 онд 5 давж улсын начин
- 1986 онд 7 давж улсын заан
- 1987 онд 7 давсан
- 1988 онд 9 давж түрүүлэн улсын арслан
- 1989 онд 9 давж түрүүлэн улсын аварга
- 1990 онд 9 давж түрүүлэн даян аварга болсон.
- Мөн онд Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншигт 10 давж түрүүлэн дархан аварга болсон
- 1991 онд 7 давсан
- 1992 онд 9 давж түрүүлсэн
- 1993 онд 9 давж түрүүлсэн
- 1994 онд 10 давж түрүүлсэн
- 1995 онд 9 давж түрүүлсэн
- 1996 онд 9 давж түрүүлсэн
- 1997 онд 9 давж түрүүлсэн
- 1998 онд 9 давж түрүүлсэн
- 1999 онд 9 давж түрүүлсэн
- 2000 онд 7 давж дөрөвт үлдсэн
- 2001 онд 9 давж үзүүрлэсэн
- 2002 онд 7 давсан
- 2003 онд 7 давсан
- 2004 онд 6 давсан
- 2005 онд 6 давж шөвгөрчээ
- 2006 онд 8 давж дөрөвт үлдсэн
- Ингээд нийтдээ улсын баяр наадамд 11 удаа түрүүлсэн.