“Барби” киноны тухай сонирхолтой баримтууд

“Барби” киноны гол дүрд үзэсгэлэнтэй, шаргал үст, Австрали гаралтай жүжигчин Марго Робби тоглож байгаа бол найз залуу Кенийн дүрд “The Notebook” киногоороо алдаршсан жүжигчин Райан Гослинг тоглосон юм.

Барби кино нь “LuckyChap” энтертейнментийн бүтээл бөгөөд энэ нь жүжигчин Марго Роббигийн нөхөртэйгөө хамт үүсгэн байгуулсан энтертейнмент компани юм. Гэхдээ тэр хэзээ ч өөрийгөө Барбигийн дүрд тоглоно гэж төсөөлөөгүй гэжээ.

Барби киноны талаарх яриа 2015 оноос гарч эхэлсэн бөгөөд алдартай хүүхэлдэйний дүрд эхлээд жүжигчин, комедиан Эми Шумер, дараа нь Энн Хэтэуэй нар тоглохоор яригдаж байсан. Гэсэн ч 2018 онд Барбины дүрд жүжигчин Марго Робби тоглох нь тодорхой болжээ.

Марго Робби хэлэхдээ “Энэ киноны гол дүрийг авч, мөн продюсероор ажиллаж байгаа нь миний хувьд их нэр хүндтэй хэрэг юм. Энэ киног дэлхий даяарх үзэгчдэдээ, ялангуяа хүүхдүүдэд эерэг нөлөөллийг үзүүлнэ гэж найдаж байна” гэжээ.

Авьяаслаг жүжигчин, найруулагч Грета Гервиг уг киног найруулж Ноа Баумбакын хамт киноны зохиолыг нь бичжээ. Түүний найруулсан “Little Women”, “Lady bird” зэрэг кино нь олны таашаалыг хүртсэн билээ.

Барби киноны хувцсыг загвар зохион бүтээгч Жаклин Дюрран урласан байна.

Түүнчлэн алдартай поп од, дуучин Dua Lipa уг кинонд лусын гүнж Барбины дүрийг бүтээсэн бөгөөд “Dance the Night” хэмээх киноны дууг дуулжээ.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …