Таван толгойн нөөц 2 дахин нэмэгдлээ

indexТавантолгойн ордоос нүүрс олборлон экспортолдог “Тавантолгой” хувьцаат компани ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй газрын маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэн ялалт байгуулжээ. Ингэснээр тус компанийн коксжих нүүрсний нөөц 70 сая тонн болж, бараг хоёр дахин нэмэгдсэн аж. “Тавантолгой” компани энэ оны аравдугаар сард БНХАУ-ын “Шинхуа” компанитай 20 жил нүүрс нийлүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Түүнчлэн “Тавантолгой” нь “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс” компани, “Шинхуа” групптэй хамтарсан консорциум болж, Монголын Гашуунсухайтаас Хятадын Ганцмод боомтыг холбосон төмөр замыг барихаар тохиролцоод байгаа. Нөөц нь нэмэгдсэн тул Тавантолгой”-н хувьцааны ханш ирэх онд 90 хувиар өснө гэж “Би Ди Сек” брокер дилерийн компанийн шинжээчид таамаглаж байна.

эх сурвалж: ньюс.мн

Санал болгох мэдээ

ХҮРЭЭНИЙ АНХНЫ ЭМНЭЛГИЙН ТҮҮХЭЭС

Монголын нийслэл Хүрээнд орчин үеийн анагаах ухаан хөгжиж эхэлсэн түүх Богд хааны үеэс улбаатай. Түүхийн …