“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо өнөөдөр эхэлнэ.
Спортын 12 төрлөөр зохион байгуулагдах тус наадам энэ сарын 23-ны өдрийг хүртэл зохион байгуулагдах юм.
Зүүн Азийн залуучуудын наадамд 11 орны 808 тамирчин, 226 дасгалжуулагч, Азийн спортын холбоодын техникийн зөвлөл болон шүүгчдийн 123 төлөөлөгч, дотоодын 191 шүүгч, техникийн ажилтан, сайн дурынхан зэрэг 2600 гаруй төлөөлөл оролцох юм.
Харин тэмцээн Монгол бөхийн өргөөнд өнөөдөр боксын төрлөөр эхэлж орой 20:30 минутаас Төв цэнгэлдэх хүрээлэнд орон, орны шилдэг тамирчид чуулсан анхдугаар залуучуудын наадмын нээлтийн үйл ажиллагаа болно. Боксын тэмцээнд нийт 43 тамирчин 10 жинд өрсөлдөнө. Манай улсаас 10 тамирчин өрсөлдөх ба өнөөдөр эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Э.Номундарь, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд У.Алтангэрэл, 63.5 кгд Ү.Баасандаш нар рингэнд гарах юм.