“Аримун” продакшны хоёр дахь бүтээл “Хүний ээж” кино есдүгээр сард нээлтээ хийнэ

Жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар “Аримун” продакшн байгуулж, дэлгэцийн эхний уран бүтээлээ “Халуун зүрх” нэртэйгээр 2019 онд үзэгчдийн хүртээл болгосон билээ.
“Халуун зүрх” уран бүтээлээрээ “Улаанбаатар” олон улсын кино наадмын шилдэг продюсер номинацид шалгарч, Индонез улсын Жакарта хотод зохион байгуулдаг “International’s screen awards” наадмын шилдгээр тодорч байв.

Тэгвэл тус продакшны хоёр дахь уран бүтээл “Хүний ээж” уран сайхны кино  үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ.

“Хүний ээж” киноны зохиолыг Соёлын тэргүүний ажилчин А.Ганчимэг бичиж, Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг найруулсан байна.

Киноны гол дүрд  “Илд цэцэг”, “95 хувь” зэрэг киног найруулсан найруулагч П.Дэлгэрбаяр, “Gangbay” хамтлагийн гишүүн Баянаа буюу С.Баянмөнх нар тогложээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Монголд Барселона клуб хүүхдийн академи байгуулна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Испанийн алдарт Барселона клубын (FC Barcelona) Ерөнхийлөгч Жоан …