Жилд 222 сая тонн хүнсний хаягдал гаргаж байна

images Өнөөдөр “Дэлхийн байгаль орчныг хамгаалах өдөр” тохиож байна. Анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1973 оны хуралдааны үеэр хүн ба байгаль орчны талаар хэлэлцүүлэг өрнөж “Дэлхийн байгаль орчныг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэх санаачилга гаран, жил бүрийн зургадугаар сарын 5-ны өдөр тэмдэглэж байхаар болжээ.

Энэхүү өдрийг анх дэлхий дахинаа “Ганцхан эх дэлхий” гэсэн уриан дор тэмдэглэж байсан бол энэ жил “Хүнсний хэмнэлттэй хэрэглээ буюу бодъё, хэрэглэе, хэмнэе” гэсэн уриан дор зохион байгуулж байгаа юм.

2013 оны хоёрдугаар сарын 18-22-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Кени улсад зохион байгуулагдсан НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Удирдах зөвлөлийн ээлжит хуралдааны үеэр энэ жилийн Дэлхийн байгаль орчны өдрийг Монгол Улс эх орондоо хүлээн авч зохион байгуулах тухай зарласан. Тиймээс манай улсын хувьд байгаль орчны өдрийг тэмдэглэх хүрээнд олон ажил зохиог байгуулж байгаа. Тухайлбал “Улаанбаатар марафон” гүйлтийн тэмцээнийг зохион байгуулж, “Ногоон хөгжил” Үндэсний чуулганыг Төрийн ордонд амжилттай зохион байгуулсан билээ.

Дашрамд дурьдахад, Баян улс орны иргэд жилд 222 сая тонн хоол хүнсний хаягдал гаргадаг байхад Африкын улс орнуудын нийт хүн амын тал хувь нь өлсгөлөнд нирвэгдэж нас барж байгаа гэнэ. Энэ их хог хаягдал нь хөрсний бохирдлыг ихээр үсгэдэг аж. Тиймээс   НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрөөс хөгжингүй орнуудын хүнсний илүүдэл хэрэглээг 2015 он гэхэд 25 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байгаа юм.

Г.Сонор http://www.ugluu.mn/5009.html

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …