Франц улсад “Чингис Хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн дэлгэгдэнэ

“Чингис Хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн ирэх аравдугаар сард Франц удсад нээлтээ хийх гэж байна.

Энэ талаар Соёлын сайд Ч.Номин ““Чингис Хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг ирэх аравдугаар сарын 14-нд Франц Улсын Бретанийн Гүнгийн ордон Нант хотын Түүхийн Музейд нээхээр ажиллаж байна. Тус үзэсгэлэнг хоёр улсын төрийн тэргүүн ивээлдээ авч дэмжиж ажиллаж байгаа бөгөөд цаашлаад соёл болон археологийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх, музейн салбарыг чадавхжуулах олон талт ажлуудыг төлөвлөн бэлтгэл ажлууд үе шаттайгаар хийгдэж байна”гэв.

Франц Улсын Нант хотын Түүхийн Музейд гарах энэхүү үзэсгэлэн 2024 оны 5 дугаар сарын 5-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

 

 

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …