Морин хуурын чуулга Сиднейн дуурийн театрт “Монголын сайхан орон” тоглолтоо анх удаа толилуулав

Монгол Улсын Соёлын элч-Морин хуурын чуулга 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр дэлхийд алдартай Сиднейн Дуурийн театрт “Монголын сайхан орон” тоглолтоо анх удаа толилуулав.

“Монголын сайхан орон” тоглолтоор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Монгол аялгуу”, Морин хуурын чуулгын гоцлол дуучин МУГЖ Б.Мөнхбаатарын дуулснаар Монгол ардын уртын дуу “Урьхан хонгор салхи”, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав агсны бүтээл “Сэтгэлийг эгшиг” зэрэг бүтээлүүд эгшиглэсэн юм.

Тус тоглолтыг Австрали улсын төр, засгийн байгууллага, бизнесийн төлөөлөл, гадаад улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, тус улсад оршин суугаа монгол иргэдийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг 2200 гаруй хүн үзэж сонирхов.

 

Санал болгох мэдээ

Монголын boyband хамтлагууд “Take Off” хамтлагийн “Уучлаач хайрт минь”, “Гүнж” дууг шинэчлэн дуулжээ

“Take Off” хамтлагийн 20 жилийн ой 2024 онд тохиож байна. Тус хамтлагийн уран бүтээлчид ойгоо …