Чөлөөт бөх: Д.Отгонжаргал өнөөдөр алтан медалийн төлөө барилдана

Чөлөөт, сонгомол бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сербийн Белград хотноо зохиогдож байна.

Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жингийн хагас шигшээ барилдаанд Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгонжаргал АНУ-ын Сара Хилдебрандтыг 7:5 оноогоор ялж, ДАШТ-ий аваргын төлөө Японы алдарт бөх Юи Сүсакитай өрсөлдөхөөр шалгарлаа.

Ийнхүү Монгол Улсын баг “Парис-2024” олимпын хоёр дахь эрхийг хүртэв. Д.Отгонжаргал одоогоос яг нэг жилийн өмнө Белградын дэвжээнд хагас шигшээд Хилдебрандтыг 6:2 оноогоор ялж байлаа.

Харин энэ оны долоодугаар сард Дэлхийн чансаа олгох Будапештийн тэмцээнд дахин таарахад 0:10 оноогоор Хилдебрандт ялсан билээ.

 

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …