“Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл”-ийг ЮНЕСКО бүртгэн авчээ

41356_74906Энэ сарын хоёрноос долооны өдрүүдэд Дэлхийн соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын ээлжит VIII хуралдаан Азербайжаны нийслэл Баку хотноо болж байна.

12-р сарын дөрвөний өдрийн хуралдаанаас “Монгол уран бичлэг”-ийг дэлхийн соёлын өвд яаралтай бүртгэх жагсаалтад албан ёсоор нэмсэн бол өчигдөр болсон тус хуралдаанаас “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл”-ийг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэн авчээ. Манай орон гэрийн урлал, уламжлалт зан үйлээ дэлхийн өвд бүртгүүлэхээр 31 оронтой өрсөлдөж, ийнхүү бүртгүүлж чадсан байна.

ЮНЭСКО-д манай уламжлалт зан үйл болох Монгол тууль, Монгол ардын бүжгийн урлаг, бий биелгээ, болон Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил битүү амьсгаа, уран бичлэг, монгол гэрийн уламжлалт урлал зан үйл гэсэн нийт зургаан биет бус өвийг бүртгээд байна.

index

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …