ЖҮДО:Холимог багийн төрөлд хүрэл медалийн төлөө өрсөлдөнө

 

Жүдо бөхийн  тэмцээний сүүлийн өдөр холимог багийн төрлөөр медальтнаа шалгаруулдаг билээ. Энэ удаагийн Азийн наадмын холимог багийн төрөлд 9 баг оролцсон юм.

Монголын баг эхний тойрогт хийлээд дараагийн даваанд БНХАУ-ын багтай учраа таарсан. Эхлээд Г.Алтанбагана, О.Цэцэнцэнгэл, Л.Энхрийлэн нар учраа бөхөө ялж, Д.Номинзул ялагдсанаар 3:1-ээр манай жүдочид илүүрхэж байлаа.

Гэвч Ц.Цогтбаатар, Б.Ням-Эрдэнэ нар учраа бөхөө барсангүй. Улмаар нэмэлт барилдааныг Г.Алтанбагана хийсэн ч багтаа хожил авчирсангүй. Манай жүдочид дагах барилдаанд Тайландын багийг 4:0-ээр буулган авснаар хүрэл медалийн  төлөө БНСУ-ын багтай барилдах боллоо.

Холимог багийн алтан медалийн төлөө Япон, Узбекистаны баг хүч үзэх бол хүрлийн төлөө БНХАУ, Казахстан тунажээ.

Шигшээ барилдаан 16:00 цагаас эхэлнэ.

 

Санал болгох мэдээ

Л.Энхбаяр, Л.Отгонбаатар нар “АЛТАН ОД” одон хүртлээ

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхбаяр болон Монголын таеквондогийн …