Спортын шилдгүүдийг тодруулах “Бөртэ Чоно” ёслолын тов гарлаа

97201b69935bc492big2013 оны спортын шилдгүүдийг тодруулах торгон мөч хаяанд ирлээ. Монголын Үндэсний Олимпийн Хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно” ёслол 2013 оны арванхоёрдугаар сарын 23-нд Улаанбаатар хотноо болж, улс орон даяар шууд цацагдах гэж байна

Уламжлал ёсоор Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо (MSPU)-ны гишүүн, спортын сэдвээр дагнан ажилладаг сурвалжлагч, сэтгүүлчдийн саналаар оны шилдэг ТАМИРЧИН, оны шилдэг БАГ, оны шилдэг ДАСГАЛЖУУЛАГЧ-ийн нэр тодрох бөгөөд эдгээр номинациудад нэр дэвшиж байгаа чөлөөт бөхийн тамирчид болон дасгалжуулагчдын нэрсийг хүргье.

Шилдэг тамирчин /Энэ онд гаргасан амжилтуудыг бичив/

1. Соронзонболдын Батцэцэг (эмэгтэй чөлөөт бөх. ДАШТ-ий мөнгөн медальт, Дэлхийн оюутны Универсиад наадмын аварга)

2. Очирбатын Бурмаа (эмэгтэй чөлөөт бөх. ДАШТ-ий хүрэл медальт)

3. Ганзоригийн Мандахнаран (чөлөөт бөх. ДАШТ-ий хүрэл, Дэлхийн оюутны Универсиад наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт)

4. Тунгалагийн Мөнхтуяа (эмэгтэй чөлөөт бөх. ДАШТ-ий хүрэл медальт)

5. Очирбатын Насанбурмаа (эмэгтэй чөлөөт бөх. ДАШТ-ий хүрэл, Дэлхийн оюутны Универсиад наадмын хүрэл медальт, Ази тивийн аварга)

6. Эрдэнэчимэгийн Сумъяа (эмэгтэй чөлөөт бөх. ДАШТ-ий мөнгөн медальт)

Шилдэг дасгалжуулагч
1. Буяндэлгэрийн Батбаяр (Эмэгтэй чөлөөт бөхийн ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч)

2. Зэвэгийн Дүвчин (Чөлөөт бөх. ДАШТ-ий мөнгөн медальт С.Батцэцэг, Э.Сумьяагийн үндсэн дасгалжуулагч)

3. Цэрэнбаатарын Цогтбаяр (Чөлөөт бөхийн ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч, Г.Мандахнарангийн үндсэн багш )
index

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …