Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нь тус газрын даргаар ажиллаж байх хугацандаа 108 ширхэг уул уурхайн лицензийг хууль бусаар өгсөн гэх хэрэгт шүүхээс хорих ял сонссон. Тэрээр 2009, 2010 онуудад албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин, сонгон шалгаруулалтаар олгох ёстой нийт 108 ширхэг тусгай зөвшөөрлүүдийг бусдад сонгон шалгаруулалтгүйгээр олгож, төрийн байгууллагын хуулиар хамгаалагдсан эрх ашигт хүнд хор уршиг учруулсан хэрэгт буруутгагдан хорих ял авсан юм.
Түүний хууль бус олгосон лиценцийг шүүхээс улсад хурааж авах шийдвэр гаргасантай холбоотой зарим хувь хүмүүс, компанийн эзэд хохирол амссан хэмээн мэдэгдэж байгаа юм. Иймээс хохирсон гэх иргэд өнөөдөр 10:00 цагаас Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулах ажээ. Жагсаалыг өнөөдөр, маргааш хоёр өдөр зохион байгуулах гэнэ.
Т.Түвшин
Ugluu.mn