10 настай охин хоёрхон настай бяцхан хүүгийн амийг санаатайгаар бүрэлгэсэн нэгэн аймшигт хэргийн талаар Хятадын CCTV мэдээлжээ. Тодруулбал, БНХАУ-ын баруун өмнөд хэсэгт орших нэгэн мужийн 25 давхар өндөр орон сууцны дээрээс бяцхан хүүг шидэж, хөнөөжээ.
Хэрэг болх үед хүүгийн ээж болох залуухан эмэгтэй хүүгээ салхилуулахаар гарах гэж байсан байна. Ингээд хүүгээ дагуулан лифтэнд суусан бөгөөд лифтнээс буухдаа хүүгийнхээ дугуйг гаргах гэж байх хооронд лифт хаагдан хүү нь лифтэнд хоцорчээ. Харин лифтэнд эмэгтэйг дугуйг гаргах үед зөрч суусан сурагч охин хүүг лифтэнд байхад зодож улмаар 25 давхарт авч буусан нь цахилгаан шатны бичлэгт үлдсэн байж.
Ингээд л хүн амины хэргийн учир тайлагдсан бөгөөд, охин ч хэргээ хүлээжээ. Чухам юуны учир ийм аймшигт хэрэг үйлдсэн нь тодорхойгүй байна.
Санал болгох мэдээ
Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив
Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …