“Улаанбаатар” олон улсын кино наадмын шилдгүүд тодорлоо

Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой  15 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам энэ сарын 16-ны өдөр нээлтээ хийлээ.

Энэ сарын 16-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй  тус кино наадмын нээлтийн киногоор  Венецийн олон улсын кино наадмаас шагнал хүртсэн найруулагч П.Лхагвадуламын бүтээл “Сэр сэр салхи” уран сайхны кино сонгогдсон юм.

Мөн энэ өдөр Монгол кино үзвэрийн шилдгийн шилдгийг шалгаруулах “Хангарьд” шагнал гардуулах ёслолын арга хэмжээ боллоо.

Энэ жилийн кино наадмын “Шилдэг зохиол”-оор “ШАР ГЭГЭЭ” УСК -Ш.ГҮРБАЗАР, Б.БАТДЭЛГЭР,  “Шилдэг найруулагч”-аар “БААВГАЙ БОЛОХСОН” УСК – П.ЗОЛЖАРГАЛ, “Шилдэг эмэгтэй гол дүр”  шагналыг  “ХҮНИЙ ЭЭЖ” УСК-гоор жүжигчин А.ГАНЧИМЭГ хүртсэн бол “Шилдэг эрэгтэй дүр” шагналыг “НАМАГ” УСК /-гоор МУГЖ  Ш.ДОРЖСҮРЭН хүртлээ.

“Хангарьд” шагналын эздээр:

ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ

“БААВГАЙ БОЛОХСОН” УСК / П. ЗОЛЖАРГАЛ

ШИЛДЭГ ЗОХИОЛ

“ШАР ГЭГЭЭ” УСК / Ш.ГҮРБАЗАР, Б.БАТДЭЛГЭР

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ГОЛ ДҮР

“НАМАГ” УСК / Ш.ДОРЖСҮРЭН

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ГОЛ ДҮР

“ХҮНИЙ ЭЭЖ” УСК / А.ГАНЧИМЭГ

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР

“ХҮНИЙ ЭЭЖ” УСК / П.ДЭЛГЭРБАЯР

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР

“ШАР ГЭГЭЭ” УСК / Л.ЖИЖЖАЛАМ

ШИЛДЭГ ЗУРАГЛААЧ

“БААВГАЙ БОЛОХСОН” УСК / Д.ДАВААНЯМ

ШИЛДЭГ ЗУРААЧ

“НАМАГ” УСК / Ц.ХҮРЭЛБААТАР

ШИЛДЭГ ЭВЛҮҮЛЭГЧ

“БААВГАЙ БОЛОХСОН” УСК / АЛЕКСАНДРА ШТРАУСС

ШИЛДЭГ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ

“ШАР ГЭГЭЭ” УСК / Б.САНЧИР

ШИЛДЭГ ДУУНЫ НАЙРУУЛАГЧ

“АЛДАГДСАН ӨДРҮҮД” УСК / О.ЦЭГМЭД

ШИЛДЭГ НҮҮР ХУВИРГАГЧ

“НАЙМАА” УСК / Э.ОЮУН-ЭРДЭНЭ

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …