“Циркийн Гүнж” олон улсын наадмын Гран-при шагналыг Монгол охид хүртлээ

Энэ сарын 19-22-ны өдрүүдэд ОХУ-ын Саратов хотын циркт  “Принцесса Цирк” буюу “Циркийн Гүнж” дэлхийн эмэгтэй циркчдийн ес дэх удаагийн олон улсын наадам зохион байгуулагдлаа.

Тус наадмын Гран-при шагналыг Монголын охидын хамтлаг хүртсэн байна. Тэд каучук үзүүлбэрээр эл шагналыг хүртсэн талаар ТАСС агентлаг мэдээлжээ.

Каучук гэдэг нь биеийн уян налархай байдлыг харуулсан циркийн акробат үзүүлбэр аж.

Тус наадамд Франц, Герман, Этиоп, Бразил тэргүүтэй 13 орны охид оролцжээ. Циркийн гүнж олон улсын наадам нь эмэгтэй циркчид эрэгтэй циркчидийн үзүүлбэрийг үзүүлдэг тэмцээн юм.

 

Санал болгох мэдээ

“Бие биедээ тусах гэрэл” Монгол, Солонгос уран бүтээлчдийн хамтарсан медиа арт үзэсгэлэнгийн нээлт боллоо

​Нийслэлийн Соёл, урлагийн газар болон БНСУ-ын Гуанжу хотын Уран зургийн музейн хамтын ажиллагааны хүрээнд хоёр …