Д.Ганбат Азийн наадмаас алтан медаль хүртлээ

БНХАУ-ын Ханжоу хотноо болж буй Азийн зуны спортын пара наадмын жүдо бөхийн төрөлд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлага дор эрэгтэйчүүдийн +90 кг-ын жинд хүч үзсэн Азийн аварга Д.Ганбат шигшээ барилдаанд Казахстаны бөхийг цэвэр ялснаар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ.

Д.Ганбат нь Азийн наадамд хамгийн олон оролцсон тамирчин бөгөөд өмнө нь “Гуанжоу-2010″-аас мөнгө, “Инчёон-2014″-өөс хүрэл медаль хүртсэн анхны тамирчин болж байна. Түүнчлэн Азийн наадмын Монголын жүдо бөхийн 20 дахь медальтан болов.

 

 

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно. Марафоны зохион байгуулалт …