“Торго-2014” загварын шоу өнөөдөр болно

Монгол үндэсний хувцасны уламжлал, шинэчлэлийг хослуулан танилцуулдаг “Торго-2014” загварын шоу өнөөдөр 19.00 цагт “Мишээл экспо”-д болох гэж байна.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг томоохон загварын шоунуудын тоонд “Торго” шоу яах аргагүй ордог билээ. “Торго Загвар” ХХК анх 2000 онд байгуулагдсанаасаа хойш өөрсдийн гэсэн брэндийг гаргаж, загвар сонирхогч төдийгүй чамин чанартай хэрэглээг эрхэмлэгч хүн бүрийн талархлыг хүлээж чадсан юм.

Энэ удаад тус компанийн дизайнер О.Болдын уран сэтгэмжит таван коллекцийн 100 гаруй хувцас танилцуулах бөгөөд шоунд топ моделиуд болон “Торго” салоны загвар өмсөгч нар тайзнаа алхах нь ээ. Энэ жил “Торго” шоуны 11 жилийн ой тохиож байгаа учраас онцгой бэлгүүдээ задална гэсэн шүү.

Санал болгох мэдээ

Итали улсад “Монголын соёл судлалын төв”-ийг байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “монгол хэл, соёлыг дэлхий дахинд …