Морьтон баатрууд “Монгол хаан”-ы сурталчилгааг Лондонд хийж байна

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” жүжгийг Лондон хотын (West End) хамгийн том 2359 суудалтай танхим болох Колизей театрт найруулагч Б.Баатарын шинэчилсэн найруулгаар “Монгол хаан” нэртэйгээр 2023 оны 11 дүгээр сарын 17-ноос 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Уг тоглолтын бэлтгэлийг Монгол, Британий продюсерууд, маркетингийн баг, уран бүтээлчид нийт 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ханган ажиллаж байна.

Тус жүжгийн тоглолтын танилцуулга зарыг Лондон хотын хөл хөдөлгөөн ихтэй метро, такси болон сурталчилгааны самбаруудаар байршуулж, томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийтлэл, мэдээллүүд гарч байгаа бөгөөд сурталчилгааны тусгай машинтай багийнхан болон морьтой баатрууд тоглолтын мэдээллийг түгээж эхлээд байна гэж Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа ЭСЯ мэдээлэв.

 

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …