Ари романс дуулаачдын олон улсын II уралдаан эхэллээ

_6003386468762013-06-05-08-45[www.urlag.mn] СУИС-иас зохион байгуулдаг Хөгжмийн урлагийн сургуулийн багш, МУГЖ О.Ичинхорлоогийн нэрэмжит Ари романс дуулаачдын олон улсын II уралдаан энэ сарын 5-7-нд зохион байгуулагдах бөгөөд өчигдөр СУИС-ийн оюутан театрд 17:00 цагт нээлтээ хийсэн юм.

2009 онд анх зохион байгуулсан уг уралдаанд эмэгтэй дуучдын төрөлд УДБЭТ-ын гоцдол дуучин, гавъяат жужигчин С.Мөнгөнцэцэг түруүлж байсан бол эрэгтэйчүүдээс УДБЭТ-ын гоцлол дуучин А.Сайнбаяр тэргүүн байр, гавъяат жүжигчин Э.Амартүвшин  удаалж байв.

Монголын төдийгүй дэлхийн сонгодог урлагт дуудах нэр, дуурсах алдартай яваа эдгээр уран бүтээлчийг төрүүлсэн Ари романс дуулаачдын олон улсын уралдаанд ээн онд манайхаас гадна БНХАУ, ОХУ-аас дуурийн дуучид ирж оролцох аж.

Уралдааны зорилго нь  дэлхийн хөгжмийн суут зохиолч П.И.Чайковский, М.Глинк, П.Домингогийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд Монголын нэрийг өргөх дуучдыг бэлдэх,  шинэ залуу авъяастныг нээхэд чиглэгджээ.

 Шүүгчдийн бүрэлдэхүүн: Уралдааны шүүгчдийг хөгжмийн зохиолч, хөгжим судлаач, дуурийн дуучин зэрэг мэргэжилтнүүдээс бүрдүүлэх ба гадаадаас шүүгч урьж ажиллуулна. Шүүгчид дараах эрхийг эдэлнэ. Үүнд:

–    Уралдааны явцад, оролцогч дуучин үг алдах, өнгө солгойрох, зогсох зэрэг алдаа гаргасан тохиолдолд шүүгчид олон улсын уралдааны дэг ёсны дагуу дуулахыг зогсоох  эрхтэй.

–  Уралдааны төгсгөлийн шатны байр, шагналуудыг шүүгчдийн хуралдааны эцсийн шийдвэрийг баримтлан тус тус олгоно.

–   Шүүгчид шилдэг концейртмейстер 1-ийг шалгаруулж, диплом, тусгай шагнал олгох эрхтэй.

–   Шүүгчид дуулаачдын дуулсан бүтээлийн мэргэжлийн түвшин, уран чадвар, бусад сайн талыг харгалзан үзэж, 2-р байрын шагналыг хуваан олгож болно.

 Уралдаанд дуулах хөтөлбөр:

   I шат:

1. И.С.Бах, Ф.Гендель, В.А.Моцарт, Л.В.Бетховен, И.Гайдн, Дж. Перголези,

Дж. Джордани, А.Вивальди зэрэг хөгжмийн зохиолчдын дуурь. Месса, оратори, кантатын ари-1

2.  XVII-XIX зууны үеийн хөгжмийн зохиолчдын сонгодог дуурийн ари-1

3. И.Брамс, Ф.Шуберт, Р.Шуман, Ф.Лист, Э.Григ, Б.Мендельсон зэрэг хөгжмийн зохиолчдын дуу-1

4. Монголын хөгжмийн зохиолчдын романс-1

II шат

1. XVIII зууы сүүлч XIX зууны үеийн хөгжмийн зохиолчдын сонгодог дуурийн томоохон ари-1

2. Монголын хөгжмийн зохиолчдын дуурийн томоохон ари -1

3. П.И.Чайковский, С.Рахманинов, Н.Римский-Корсаков, М.П. Мусоргский,

А.П. Рубинштейн, Ф.Лист, зэрэг XIX зууны үеийн хөгжмийн зохиолчдын

романс-1

4.  ДЖ.Вердийн дуурийн ари-1

Жич: Дээрх хөтөлбөрүүдээс өөрийн хүсэлтээр сонгож, эх хэл дээр нь дуулах

Хоёр шатанд дуулагдаж байгаа бүтээлүүдийг давтаж дуулахыг хориглоно.

             Уралдааны байр, шагналууд:

–  Гран при -1 диплом                                                           3.000.000 төг

– 1-р байр  -2 /эр,эм/ диплом  тус бүр                                   2.000.000 төг

– 2-р байр /эр,эм/ тус бүр диплом                                         1.000.000 төг

–  Шилдэг концейтмейстер-1                                                 1.000.000 төг

–  ДЖ.Вердийн бүтээлээс сайн дуулсан дуучин-1                    500.000 төг

–  Бусад байгуулагын шагналуудыг шүүгчдийн шийдвэрээр олгоно.

 Уралдааны шалгаруулалт: 2013 оны 6 сарын 5-нд I шатны шалгаруулалт

6 сарын 6-нд II шатны шалгаруулалт

6 сарын 7-нд Гала концерт СУИС-ийн

концертын их танхимд явагдана.

Зохион байгуулагчид:  СУИС, Уран бүтээлчдийн “Очирваань уул”  холбоо,

“Багш шавь  нэгдэл”, “Дуулаачийн боловсролын төв”

Эх сурвалж: www.URLAG.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …