Ой тогтоолтын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид 22 алтан медаль хүртлээ

Филиппин улсын Манилла хотод 10-р сарын 28-29 -ний хооронд зохион байгуулагдсан Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Монгол, БНХАУ, Филиппин, Индонези, Австрали зэрэг 7 орны 82 шилдэг тамирчид хоёр  өдрийн турш өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

Тэгвэл тус тэмцээнд манай улсын 16 тамирчин олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан нарын хамт амжилттай оролцон нийт 90 медалиас 22 алт, 14 мөнгө, 18 хүрэл буюу нийт 54 медаль хүртэн багаараа ҮНЭМЛЭХҮЙ ялалт байгуулав.

Багийн төрөлд тамирчид 19711 оноо цуглуулан  “АВАРГА БАГ” боллоо.

Бага насны ангилалд

Б.Анужин-Алтан медаль

Өсвөр насны ангилалд

Их Мастер Ц.Оюун-Эрдэнэ-Алтан медаль

ОУ-ын Мастер Ц.Номин-Эрдэнэ-Мөнгөн медаль

-ОУ-ын Мастер Э.Үүрийнцолмон-Хүрэл медаль

Насанд хүрэгчдийн ангилалд

ОУ-ын Мастер Г.Мянганбаяр- Мөнгөн медаль

 ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав- Хүрэл медаль

Тус тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 2022 оны Өсвөрийн Дэлхийн Аварга, Их Мастер, Ц.Оюун-Эрдэнэ 7198 оноогоор тэргүүлж Аварга боллоо.

ДЭЛХИЙН 5 РЕКОРД

  1. ОУ Мастер Г.Мянганбаяр – “Зураг” – 507
  2. Б.Анужин – “Зураг” – 450 (өсвөр)
  3. Их Мастер Ц.Оюун-Эрдэнэ – “Хоёртын тоолол” – 5049 (өсвөр)
  4. ОУ Мастер Ц.Номин-Эрдэнэ – “Баганан үгс” – 299 (өсвөр)
  5. ОУ Мастер Э.Үүрийнцолмон – “Тооны марафон” – 1780 (өсвөр)

 

 

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …