Гэрэл зурагчин О.Бат-Эрдэнийн “Бетонон ой” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ

Соёлын яамны үзэсгэлэнгийн танхимт архитектор, гэрэл зурагчин О.Бат-Эрдэнийн “Бетонон ой” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ.

Тэрбээр 2018 оноос эхлэн гэрэл зураг сонирхож эхэлсэн бөгөөд өөрийн мэргэжилтэйгээ хослуулан архитектурын гэрэл зургийн чиглэлээр дагнаж гэрэл зургийн хальсанд Улаанбаатар хотын өнгө төрхийг буулгадаг юм.

Түүний “Бетонон ой” гэрэл зургийн үзэсгэлэн нь Улаанбаатар хотын барилга байгууламжийн эмх цэгцгүй төлөвлөлтийг харуулахын зэрэгцээ түүхэн дурсгалт барилга байгууламжаа хайрлан хамгаалах хэрэгтэйг харуулахыг зорьжээ.

“Бетонон ой” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарыг дуустал дэлгэгдэнэ.

Санал болгох мэдээ

Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар Офицер цол хүртээхээр болжээ

Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар “Ordine della stella d’Italia” төрийн шагнал Оддын …