Шатар: Д. Амарсайхан Дэлхийн хошой аварга боллоо

Оман улсын Мускат хотод шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-10-ны өдрүүдэд болов. Тэмцээнд манай улсаас 19 шатарчин 2300, 2000, 1700 хүртэлх гэсэн гурван чансааны ангилалд өрсөлдлөө.

2000 хүртэлх ангилалд Д.Амарсайхан 8 өргөөс 8 хожсоноор тэмцээн өндөрлөхөөс нэг өргийн өмнө алтан медаль хүртэж, сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга болсон бөгөөд тэрбээр 2019 онд тус тэмцээнээс анхны алтан медалиа хүртэж  байв.

Шатар сонирхогчдын ДАШТ-д түрүүлсэн Монголын тамирчид:

2011 онд GM С.Билгүүн

2011 онд WFM Б.Ану

2013 онд WFM Б.Янжинлхам

2014 онд FM Г.Мөнхбаяр

2016 онд FM Э.Хулан /2 төрөлд аварга/

2017 онд WIM Б.Баярмаа

2018 онд WIM Б.Баярмаа

2019 онд WFM Б.Халиун

2019 онд FM Б.Амарсайхан нар түрүүлжээ.

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …