Монгол хүү Чех улсын дээд лигт анх удаагаа тоглолоо

Монголын хөлбөмбөгийн Арвис клубээс хөлбөмбөгийн эхлэлээ тавьж байсан өдгөө 18 настай хүү Гантогтохын Төгөлдөр Чехийн “Динамо Ческе-Будёёвице” клубийн академид суралцан 19 хүртэлх насны багт тоглож байгаа билээ.

Түүний хувьд энэ сарын 11-ны өдөр  явагдсан Чехийн Дээд лигийн 15-р тойрогт “Теплице” клубийн эсрэг тоглолтод үндсэн багтаа дуудагдаж тус тоглолтын 82 дахь минутад талбайд сэлгээгээр талбайд гарч анх удаагаа Чехийн Дээд Лигт Монгол тоглогч тоглосон түүхэн өдөр боллоо.

Г.Төгөлдөр өнгөрсөн 9-р сард Австрийн “Ласк” клубийн эсрэг нөхөрсөг тоглолтод анх удаагаа үндсэн багтаа дуудагдан тоглосон бол энэ удаад Дээд Лигтээ анхны тоглолтоо хийж байгаа юм.

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …