Э.Нанзаддорж Пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Литва улсад пауэрлифтингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 13-18-ны өдрүүдэд болж байна.

Тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны есөн тамирчин хүч үзэж буйгаас эрэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Э.Нанзаддорж шахалтын төрөлд цээжнээс 162.5 кг-ыг шахсанаар хүрэл медаль хүртлээ.

 Мөн тэрбээр таталтын төрөлд 222.5 кг-ыг татаж, суултын төрөлд 225 кг-ыг өргөснөөр нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байр эзэлжээ.

 

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно. Марафоны зохион байгуулалт …