“Чингис хаан одонт” Морин хуурын чуулга анхны тоглолтоо өсвөр насныханд зориулав

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Монгол бахархлын өдрийг  тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад хүртээсэн билээ. 

Тэгвэл  энэ сарын 15-ны өдөр тус чуулгын уран бүтээлчид Чингис хаан одон-т Морин хуурын чуулга хэмээн анхны удаагаа зарлуулан хүндэтгэлтэйгээр тайзнаа гарлаа.

Морин хуурын чуулга ХУД-ийн Соёлын ордонд тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн өсвөр насныханд зориулан тоглосон юм.

Хорвоо ертөнцийн учрыг хоёрхон чавхдасаар илэрхийлдэг хосгүй гайхамшигт өв соёлоо тээн яваа “Чингис хаан одон”-т чуулгын анхны тоглолтыг үзсэн сурагчид өөрсдийгөө их азтайд тооцож буй гэнэ.  “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Соёлын ордонд арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Нийслэлийн ЕБС-ийн сурагчдад СОЁЛЫН ЭРХИЙН БИЧГИЙН үзвэрийн үйл ажиллагаа эхэлж 10, 115, 114, 118, 41 дүгээр сургуулийн ахлах ангийн 260 сурагчид хамрагдсан байна.

 

 

 

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …