Сумын заан А. Мягмарсүрэн түрүүллээ

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд 544 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Увс аймгийн Цагаанхайрхан сумын харьяат, “Увснуур” дэвжээний бөх, сумын заан А. Мягмарсүрэн 10 даван анх удаагаа түрүүлж, Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат, “Завхан” дэьжээний бөх, сумын заан Д. Хандсүрэн сумын цолтнуудын барилдаанд гурав дахь удаагаа үзүүрлэв.

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан бүрд олгодог Үнэнч үзэгчдийн нэрэмжит дайчин барилдааны шагналыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Дэмүүлийн Саранцогтод, Өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг Говь-Алтай аймгийн Халиун сумын заан Мөнхбаатарын Өсөх-Ирээдүйд тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Шагналыг Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, бөхийн үнэнч хорхойтон, бизнес эрхлэгч Батмөнхийн Баатархүү гардуулсан юм.

Дараагийн барилдаан 11-р сарын 26-нд 13:00 цагаас Улс тунхагласны 99 жилийн ойн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.

 

Санал болгох мэдээ

Сэлүүрт завины спортын Дэлхийн аварга, Олимпын медальт Кэйт Бишоп МҮОХ-нд зочиллоо

ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Их Британийн иргэн, “The Long Win” буюу “Алсуур ялалт” номын …