Н.Түвшинбаяр Гран-Пригийн аварга боллоо

cd4b0c5318a89022bigБНСУ-ын Чежү аралд болж буй жүдо бөхийн “Гран при” тэмцээний -100 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр алтан медаль хүртлээ.

Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр эхний тойрогтоо хийлж, дараагийн барилдаанд БНСУ-ын Ким Жинунийг цэвэр ялсан. Улмаар медалийн төлөөх барилдаанд Канадын Кайл Райсийг мөн цэвэр ялснаар алтан медалийн төлөө Украйны тамирчинтай шалгараад байсан юм.

БНСУ-ын Чежү аралд болж буй 2013 оны жүдо бөхийн отгон “Гран при” тэмцээнд манай улс 19 тамирчин илгээсэн.

Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр /XII.5/ эмэгтэйчүүдийн 52 кг-ийн өрсөлдсөн Гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа алтан медаль хүртсэн.

Ингэснээр манай жүдочид БНСУ-ын Чежүгийн “Гран при” тэмцээнийг хоёр алтан медальтай эх орондоо ирэх  болж байна.

Эх сурвалж: news.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …