Арванхоёрдугаар сарын өрнийн зурхай

Хонь

Амьдралд тань гарсан өөрчлөлт шинэчлэлтүүд таныг нэг хэсэг уналтад оруулсан байж болох юм. Дотор хүнтэйгээ ярилцсаны эцэст гадаад ертөнцөд гарах цаг тань нэгэнт болжээ. Аялалд гармаар байна уу, шинэ зүйл сурмаар байна уу, аль нь ч байсан хамаагүй шинээр бүхнийг эхлээрэй. Үйлдэл, зорилгоо тодорхойлоод дараагийн том алхамаа хийхэд та тун ойрхон байна. Гэр бүлийнхэнтэйгээ сэтгэл хөдөлгөм сайхан үйл явдал тэмдэглэнэ. Хайр дурлалын харилцааны тухайд таны хил хязгаарыг туршсан сар болох нь. Тэнцвэргүй харилцааны улмаас төвөгтэй байдалд орж магадгүй. Санхүүгийн байдал сүүлийн саруудтай ерөнхийдөө ижил байна. Хэмнэлтийн горимоо үргэлжлүүлсээр байх хэрэгтэй болох нь. Баярын бэлгээ өөрийн гараар сэтгэлээ шингээн бэлдэхэд буруудах зүйлгүй шүү дээ. Эцсийн дүндээ та хадгаламжийн дансаа хараад магнай тэнийх болно.

Үхэр 

Арванхоёрдугаар сар бол таны хувьд өөрийгөө танин мэдэх сар. Ойр дотны хүмүүстэйгээ халуун дотно яриа өрнүүлж, бие биеэ илүү сайн таниарай. Баяр ёслолын уур амьсгал орсонтой холбоотойгоор завгүй байна. Үүнийгээ дагаад санхүүгийн байдал ч сайнгүй байх төлөвтэй байна. Бэлэг худалдаж авах, үдэшлэгт бэлдэх гээд мөнгөний хэрэгцээ шаардлага багагүй гарна. Гэхдээ энэ мөнгөө аялал, боловсролд зарцуулбал илүү өлзийтэй. Хүсэл, хэрэгцээ хоёроо ялгаж салга. Та аливаа асуудлыг шийдэхдээ бусдын ятгалгад амархан автах гээд байдаг хүн юм. Энэ сард аль болох өөрийнхөөрөө шийдвэр гаргахыг зөвлөж байна. Хайртай хүндээ бүх талын анхаарал халамжийг үзүүл. Эргээд та ч бас бусдын хайрыг хүлээх болно. Гэнэтийн байдлаар хуучны дотно танилтайгаа таарна. Сарын дунд үед зарим нэг бүтэлгүйтэл тэсвэр тэвчээрийг тань сорих болно.

Ихэр

Энэ сард таны амьдралд зарим нэг өөрчлөлт гарах бөгөөд та үүндээ сэтгэл дүүрэн байна. Сарын эхний долоо хоногууд харьцангуй тайван өнгөрнө. Ингэснээр сарын дунд үеэс эрч хүчтэйгээр ажилдаа шамдах боломжтой. Шаргуу хөдөлмөр тань талаар болж, бүх зүйл замбараагүйтсэн мэдрэмж хааяа төрнө. Хайртай хүнтэйгээ хол байснаар цагийн хуваариа зохицуулж чадахгүй бухимдаж магадгүй. Хайрыг мэдэрмээр байвал зүрх сэтгэлээ нээлттэй байлгаарай. Хэд хоног хотоос гарах ч юм уу өдөр тутмын амьдралын хэмнэлээсээ жаахан ч болов завсарлага авч хайртай хүнтэйгээ цагийг өнгөрөө. Энэ сард зээл авахад тохиромжтой. Мөнгө санхүүтэй холбоотой асуудлыг энэ сард амжиж шийдэхгүй бол багагүй хүлээх шаардлагатай тулгарна. Эрүүл мэндийн аливаа асуудал байгаа бол оноос урьтаж эмчид үзүүлэн, зөвлөгөө аваарай. Сарын сүүлээр таны бие сэтгэл стресст илүү мэдрэмтгий байна.

Мэлхий

Нэг үдэшлэгээс нөгөө рүү гүйхийн оронд гэртээ дулаахан орондоо унтахыг илүүд үзэх сар. Гэвч баярын үдэшлэгүүд, гэртээ зочин хүлээж авах гээд энэ сар завгүй өнгөрөх нь. Ганц бие хүмүүс хуучин хайртайгаа дахин холбогдож магадгүй. Хэрвээ та хостой бол харилцаандаа тэнцвэртэй байдлыг хадгалахыг хичээгээрэй. Таны харилцаа, бусадтай сэтгэл мэдрэмжээ хуваалцах чадварыг сорьсон үйл явдлууд болж магадгүй. Юу ч болсон нээлттэй харилцааг эрхэмлээрэй. Ажил ихтэй ядрах ч энэ нь бас давуу талтай. Ядарч туйлдсаны ачаар та гадуур гарч, хэрэгтэй хэрэггүй зүйлд мөнгөө үрэх сонирхолгүй байна. Эс бол дарс ууж, онцын шаардлагагүй зул сарын чимэглэл сэлт худалдаж авч магадгүй. Ирэх оны зорилгодоо хүрэх эхний алхмуудыг энэ сард хийнэ. Хэт яарахгүй, хэт алгуурлалгүй бүх зүйлийн тунг тааруулахыг зөвлөж байна.

Арслан

Жилийн хамгийн хөгжилтэй, сэтгэл хөдөлгөм үе иржээ. Тиймээс та энэ оны стрессээ тайлж, хөгжилдөн бүжиглээрэй. Гэхдээ сарын дунд үеэс эхлэн ачаалал бага зэрэг нэмэгдэнэ. Шинэ ондоо амжилт бүтээл гаргахын тулд тогтсон дадал зуршлуудаа эргэн харж, зарим нэг хэрэггүй зүйлсдээ хязгаар тогтоогоорой. Хайр дурлалын харилцаа тогтворгүй байна. Та нарын зарим нь дараагийн хамтрагчаа, эсвэл сонирхолтой болзоонд явах хэн нэгнийг хайж олохоор улайрна. Ийм нөхцөлд хэт улайралгүй хөрсөн дээрээ буухыг зөвлөе. Ажлын талбарт өөрийн үүрэг хариуцлагаа эргэн харах шаардлага гарна. Махран ажиллаад байх уу, өдөр тутмын хуваарьтаа өөрчлөлт оруулах уу гэдгээ шийд. Өдөр тутмын хэвшмэл зүйлсийг өөрчлөх нь амьдралд тань олон өөрчлөлт авчирна. Ирээдүйн талаарх элдэв тодорхойгүй ойлголтууд шийдэгдэнэ.

Охин

Энэ сар зугаатай, хөгжилтэй өнгөрнө. Гэхдээ заримдаа завсарлага авч байхыг зөвлөе. Өөрийн дотоод ертөнц болон гадна талаас харагдах зорилгынхоо тэнцвэрийг олохыг хичээгээрэй. Төөрөгдөлд орж, элдэв дэмий бодлоор эрч хүчээ тарамдаж магадгүй. Хайр дурлалын харилцаа тогтворгүй. Заримдаа шинэ хүнтэй танилцахыг хүсч, заримдаа хуучин хайрттайгаа харилцаагаа сэргээх бодол төрнө. Сайн найз тань хайртай хүн болж өөрчлөгдөж ч мэдэх юм. Сарын эхэнд ирээдүйд үр өгөөжөө өгөх томоохон хөрөнгө оруулалт хийж магадгүй. Ойр дотны хүмүүсийнхээ тусламж дэмжлэгтэйгээр санхүүгийн байдал тогтвортой байна. Сэтгэл санаа тавгүйтсэн үед тайвшрах зориулалттай бясалгал, уншлага гэх мэт гэртээ ямар нэг булантай болоорой. Мартагдсан хобби, бүтээлч төслөө эргэн сэргээсэн ч болох юм.

Жинлүүр

Ирэх оны төлөвлөгөө, өөрийн зүгээс гаргаж дийлэх нөөц бололцоогоо нарийн төлөвлөх сар. Одоогоор өдөр тутмын хоолны дэглэмээс эхлээд бизнесийн санаа оноо хүртэлх бүх л зүйл тань зөв замаар явж байна. Карьерын тань олон оргил үеийн нэг нь энэ сард тохиож ч мэдэх юм. Сарын сүүлээр найз нөхөд, хамт олонтойгоо хамтран ажилласнаар илүү их боломжийг өмнөө нээнэ. Хүн бүр завгүй байдаг сар тул таны хувьд ч ялгаагүй байна. Үүнээс болоод хайр дурлалын харилцаагаа анхаарч амжихгүй байж магадгүй. Гэхдээ шинэ онд дахин сэргээх боломжтой. Санхүүгийн байдал тань сүүлийн хэдэн сарын турш уналттай байсан бол энэ сараас хяналтад тань орж байна. Гэр бүлийнхээ уур амьсгалыг халуун дулаан байлгахад анхаарч, шинэ оныг аз жаргалтай угтаарай.

Хилэнц

Бүтэн жилийн турш дайн байлдаантай байсны эцэст энэ сард тав тухтай, эерэг өдрүүд ирж байна. Өөрийгөө бүх талаас нь эмчилж, дуртай зүйлсээ хий. Ядаж л гоо сайханд ороод, өөртөө хөрөнгө оруулалт хийгээрэй. Баярыг догдлон хүлээ. Санхүүгийн байдал сайн байна. Гэлээ гээд олсон орлого бүрээ дэлгүүрт тушаагаад байх уу гэдгийг тунгаан бодоорой. Бага мөнгө зарцуулах бус ухаалаг зарцуулах гэдэг хамгийн чухал. Хамаатан садан, хуучин найз нөхөдтэйгөө харилцаа холбоотой байх сар. Өнгөрсөн хугацаанд хайр дурлалын харилцаа тань өгсөж уруудсан тогтворгүй байдалтай байсан бол энэ сард эсрэгээрээ байна. Бүх зүйл амжилттай өрнөнө. Авъяас чадвараа хөгжүүлж чадвал нэмэлт орлоготой болох боломжтой. Аливаа асуудлыг жижиг жижиг хэсгүүдэд хувааж, эрэмбэ дараалалтайгаар шийдээрэй.

Нум

Өнгөрсөн сар нумын ордныхны хувьд бага зэрэг хатуу байсан байж магадгүй. Тэгвэл арванхоёрдугаар сар таны оргил үе гэж ойлгоорой. Өөртөө анхаарал тавь. Олны дунд байхдаа өөрийгөө батлан харуулах боломж гарна. Найзуудтайгаа төрсөн өдрөө тэмдэглэх, карьераа ахиулах, бусдад өөрийгөө таниулах гээд таны хувь хүнийг товойлгон харуулах олон сайхан үйл явдал хүлээж байна. Хайр дурлалын харилцаа сонирхолтой, хөгжилтэй байна. Ганц бие нумын ордныхон нэг биш нэлээн хэдэн хүнээс сонголтоо хийх хэрэг гарч магадгүй. Гэхдээ амьдралын бүхий л салбарт тунг нь тааруулахыг хичээ. Эс тэгвээс эцэст нь хана мөргөх эрсдэлтэй. Хамгийн шилдэг нь болоход тань ямар зан чанар саад болдог вэ? Шинэ он гарахаас өмнө өөрийн алдаа дутагдлаа эргэцүүлэн бодоорой.

Матар

Тайзны ард ажиллах цаг иржээ. Жаахан харамсмаар ч гэлээ, бусад бүх хүн баярын үдэшлэгт оролцож байхад та элдэв төсөл, төлөвлөгөө, зохион байгуулалт гээд завгүй байж мэдэх нь. Өөрийн уран сэтгэмж, чадварлаг байдлаа бусдын асуудлыг шийдэхэд бус мөрөөдөлдөө зориулахыг хичээгээрэй. Ирэх оны амжилтын төлөө зоригтой мөрөөдөж, алсын хараагаа төлөвлөхөд тусгайлан цаг гарга. Ганц бие матрын ордныхон бусдын анхааралд өртөлгүйхэн шиг ганцаараа байхыг илүүд үзнэ. Гэхдээ баярын үдэшлэгийн үеэр онцгой нэгэнтэй таарч мэдэх юм. Баяр ёслол, бэлэг сэлт, өөрийгөө баясгах гээд янз бүрийн шалтгааны улмаас төлөвлөснөөсөө илүү их зардал гаргах төлөвтэй байна.

Хумх

Хүн бүрийн завгүй сар. Хумхын ордныхон ч ялгаагүй ажил, амьдралын тэнцвэрээ олох гэж хичээж байна. Хувийн амьдралдаа ч, ажил дээрээ ч үргэлж л олонтойгоо бужигнаж өнгөрнө. Гэхдээ таны дотор хүн зүгээр л гэртээ юм оёод суухыг илүүд үздэг бололтой. Хүссэнээрээ гэртээ байх боломж гарахгүй нь бололтой. Энэ сард олны анхаарал тань дээр багагүй тусна. Сарын эхээр ажил мэргэжил, мөнгөтэй холбоотой сайхан мэдээ сонсоно. Энэ сайхан мэдээгээ тэмдэглээрэй. Ганц бие хумхын ордныхон хайр дурлалын романстай байна. Та нарын зарим нь гадаад улсын хүнтэй харилцах бол зарим нь алсад суудаг хайртай хүнээ угтан авна. Хувиараа бизнес эрхлэх тухай боддог бол энэ сард эхлүүлэхэд тохиромжтой. Ямар нэгэн гэнэтийн үүрэг даалгавар хүлээж авахад бэлэн байгаарай.

Загас

Карьераа ахиулж, олны дунд нэр хүндээ өсгөнө. Албан тушаал ахих, манлайлах боломжтой үе. Та хагас жилийн дараа хаана байхыг хүсч байна? Энэ зорилгодоо хүрэхийн тулд ямар ямар жижиг алхмуудыг хийх вэ? Арванхоёрдугаар сар хэдийгээр завгүй ч гэлээ түр завсарлага аваад, энэ бүхнийг тунгаан бодох цаг өөртөө гаргаарай. Одоо л бодож төлөвлөхгүй бол өвлийн үлдсэн саруудыг улам  завгүй өнгөрөөж магадгүй. Баярын үдэшлэг дээр сэтгэлд нийцсэн нэгэнтэй танилцана. Хайр сэтгэлийн харилцаа санаснаар хурдан өрнөхгүй. Гэр бүлийн гишүүн бүрт бэлэг бэлдэж их зардал гаргахгүй бөөндөө арай өөр маягаар баяраа тэмдэглээрэй. Баярын хямдрал гээд сэтгэл хөдөлгөм зүйлсэд ховсдуулж, төлөвлөөгүй зардал гаргах магадлалтай байна.

 

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …