Бидний эргэн тойронд инерги мэдээллийн орон үйлчилж байдаг бөгөөд эрдэсээс ялгарч буй цацраг туяа нь хүний бие организмд инерги тэжээл өгч эрүүл саруул байхад маань нөлөөлж байдаг гэдгийг та бүхэн хэр сайн мэдэх вэ. Бидний эргэн тойронд инерги мэдээллийн орон үйлчилж байдаг бөгөөд эрдэсээс ялгарч буй цацраг туяа нь хүний бие организмд инерги тэжээл өгч эрүүл саруул байхад маань нөлөөлж байдаг гэдгийг та бүхэн хэр сайн мэдэх вэ.
Хүний биед гарсан элдэв өвчин хямралыг эрдсээр анагааж эмчилж ирсэн уламжлал ч үндэстэн бүрт байдаг билээ. Үнэт чулуу ба маталлын үйлчлэлийг ашиглаж, үүнийхээ хажуугаар хоолны дэглэм барих, зүү төөнүүр болон өнгөний аргаар аливаа өвчинг эмчлэх арга олонд дэлгэрсэн байна.
Үүний нэг нь зайнаас болон шүргэж эмчлэх арга байдаг. Өвчиндөө тохирсон чулуун гоёлыг зүүлт бугуйвч, бөгж сахиус хэлбэрээр өдрийн турш зүүж явах нь шүргэж эмчлэх арга юм. Учир нь, эмч нар өвчин бол бидний инергийн ялгарлын хэмнэл алдагдсанаас бий болдог гэж үзсэн байна. Иймд үнэт чулуунууд сансрын цацрагийг өөртөө шингээж эргээд түүнийгээ ялгаруулдаг учир тэр нь хүмүүсийн биеийн алдагдсан хэмнэлийг тэгшилж өгдөг ажээ.
Эрдэсийн нунтгийг тос хэлбэрээр эмчилгээнд хэрэглэж болдог. Мөн эрдэсийг усанд хийж тундас үүсгэн идэхжүүлээд, амьд ус болгон хэрэглэнэ. Орос эмчилгээнд ийм байдлаар цахиурыг хэрэглэдэг. Үнэт чулуу ба эдгээрээр хийсэн үнэт зүйл нь түүний өнгө болоод дотоод чанартай холбоотойгоор хүний сэтгэл зүйд ихээхэн нөлөөлдөг. Учир нь, хүн үнэт чулуу зүүснээрээ сэтгэлийн ханамж авч чулууны эмчлэх шинж чанарт нь итгэл үнэмшилтэй болж, ингэснээрээ хүн өөрийгөө эмчилж байгаа юм. Жишээ нь, та эрхийг тоолж эргүүлээд тайвшрах бөгөөд түүгээр дамжаад мэдрэмж очиж байна гэсэн үг юм.
Бас нэг жишээ гэвэл, нэгэн эмэгтэй бамбай булчирхайн өвчтэй байжээ. Тэрбээр хагалгаа хийлгэх болохоор зүүн эмчилгээ, хоолны дэглэм сахиж, зэс ба сердоликоор өөрийгөө эмчилсэн байна. Бамбай өвчиндөө хув, сердолик, лазурит зэрэг эрдэнийн чулууг хэрэглэснээс хамгийн их үр дүн өгсөн нь сердолик байжээ. Иж бүрэн үйлчилгээний үр дүнд бамбай нь 2/3 хувиар багассан гэнэ. Мөн чулууны анагаах үйлчилгээг мэдэрсэн нэг хүн бол 57 настай эрэгтэй үе мөчний архаг өвчтөн байлаа. Тэрээр зүү, жадаетээр шарсан юм. Жадаетыг өвдөж буй хэсэгтээ тавиад ердөө л таван удаагийн эмчилгээний дараа зүгээр болж эхэлсэн гэх мэт олон жишээ байдаг гэнэ.