Өмнөговь аймгийн газрыг БНХАУ-ын 38 компанид эзэмшүүлснийг шалгуулахаар АТГ-т ханджээ

Нүүрсний асуудлыг хянан шалгах түр хорооноос Өмнөговь аймагт БНХАУ-ын 38 компанид Үндсэн хууль болон Газрын тухай хуулийг зөрчиж газар олгосон асуудлыг шалгуулахаар АТГ-т ханджээ.

Энэ талаар өнөөдөр /2023.12.06/  Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээллээ “ Монгол Улсын Өмнөговь аймагт газрыг Үндсэн хууль, Газрын тухай хуульд заасныг зөрчиж гадаадын иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн нь УИХ-ын нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үед нотлох баримтаар ил болсон бөгөөд уг асуудал нь Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байх тул Авлигатай тэмцэх газарт харьяаллын дагуу шилжүүлж шалгуулахаар шийдвэрлэв” гэлээ.

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …