Сүхбаатар дүүрэг Герман улсын Герман монголын нийгэмлэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Энхболд болон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Барут Марк хотын захирагч  Петр Илк, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Михайл Эбэл болон ХБНГУ-ын Герман Монголын нийгэмлэгийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Карстэн Виттке нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Сүхбаатар дүүрэг болон Герман Монголын нийгэмлэгийн хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан хөгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

 

Санамж бичгийн хүрээнд талууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд орон нутгийн засаг захиргааны хооронд нягт харилцаа болон хөгжилд дэмжлэг үзүүлэх нь чухал гэдэгтэй санал нэгдэн Боно хотын зүгээс “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” бодлогын баримт бичгийг Сүхбаатар дүүргийн иргэдэд таниулах сургалт арга хэмжээг зохион байгуулах дэмжлэг үзүүлэн ажиллахаар боллоо.

Мөн цаашид ХБНГУ-ын Барут хоттой эгч дүүсийн хамтын ажиллагаатай болж ажиллахаар ярилцлаа.

 

Санал болгох мэдээ

Зэвсэгт хүчний алба хаагчид өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллаж байна

  Өвөлжилт нийт нутгаар хүндэрсэнтэй холбогдуулан Засгийн газрын тогтоолоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын …