Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа 2024 оны төсвийн төслийг өргөн барилаа

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа өнөөдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Энхболдод “Дүүргийн 2024 оны төсвийн төсөл”-ийг өргөн барилаа.

Мөн “Дүүргийн 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт”, “Дүүргийн 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө”,

”Дүүргийн 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай”,

“Дүүргийн 2023 оны төсөвт  өөрчлөлт оруулах тухай” болон “Дүүргийн Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөний биелэлт, 2024 оны төлөвлөгөө”-ний төслийн хамт өргөн барьсан юм.

Энэ үеэр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Осорваань, Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд,  ЗДТГ-ын Санхүү төрийн Сангийн хэлтсийн дарга Д.Ууганбаяр нар байлцав.

 

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлнэ

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Улаанбаатар хотын хөгжлийн зарим мега төслийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “2026 …