Сүхбаатар дүүргийн 2023 оны онцлох хүүхдүүд тодорлоо

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас эрдэм мэдлэг, урлаг, спорт, олон нийтийн ажилд үе тэнгийн найзуудаа манлайлсан 2023 оны онцлох хүүхдүүдэд тодруулж, шагналыг нь гардууллаа.

Арга хэмжээг нээж нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Х.Болормаа хэлсэн үгэндээ “Манай дүүрэг Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгуур төв болон хөгжиж байна. Энэ дүүргээс төр, нийгмийн маш олон нэр зүтгэлтнүүд төрөн гарсан.

 Мөн төрийн эрх барих дээд байгууллагаас эхлээд боловсрол, соёл, бизнесийн томоохон байгууллагууд төвлөрөн үйл ажиллагаа явуулдаг онцлогтой. Тийм учраас Сүхбаатар дүүргийг оюунлаг хэмээн тодотгодог. Өнөөдөр энэ танхимд цугларсан хүүхдүүд бол өөрийн сурсан эрдэм, авьяасаараа олон улсын уралдаан тэмцээнд эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн амжилтын эзэд. Хүүхдүүд та нарынхаа амжилтаар бахархаж байна. Та нартаа халуун баяр хүргэе. Хүүхдүүдээ амжилттай сурч, хөгжих авьяасыг нээсэн эрдэмтэн багш нар үргэлж хамгийн сайн дэмжигч нь байдаг ижий аавт нарт нь мөн баяр хүргэж, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.

Дүүргийн 2023 оны онцлох хүүхэд шалгаруулах номинацид 20 сургуулиас 152 хүүхдийн материал ирсэн. Эдгээрээс удирдамж, шалгуур үзүүлэлтийн дагуу найман номинацид 55 хүүхэд нь дүүргийн оны ОНЦЛОХ хүүхдээр тодорлоо.

 

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …