Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт зориулан “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээ” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Тархвар судлалын 49 дүгээр долоо хоногийн байдлаар томуу, томуу төст өвчний тохиолдол амбулаторийн үзлэгийн 6,5 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 2,6 дахин ихэссэн үзүүлэлттэй гарчээ.

 Мөн нийт томуу, томуу төст өвчний 81,2 хувийг боловсролын байгууллагад суралцаж буй хүүхдүүд эзэлж байна.

Иймд  томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургууль, цэцэрлэг, албан байгууллага болон эцэг, эх асран хамгаалагчдад зориулсан зөвлөмж, гаргалаа.

 

Санал болгох мэдээ

“Хангарди” спортын наадмын шигшээ тэмцээн арваннэгдүгээр сарын 20-24-нд болж байна

Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/1345 дугаар захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын “Хангарди” спортын наадмыг …