Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт “ АLL IN ONE” дэлгэцтэй 62 компьютер хандивлалаа

Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо, БНСУ-ын  Vainer компанитай хамтран өнөөдөр /2023.12.25/ Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Амбулаторийн тусламж үйлчилгээнд  шаардлагатай  “АLL IN ONE” дэлгэцтэй 62 компьютер хандивлалаа.

“АLL IN ONE” дэлгэцтэй  компьютер хандивлах арга хэмжээнд Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн ерөнхий захирал Б.Хишигжаргал, Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн М.Түвшинбаяр, Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн Г.Баянжаргал, БНСУ-ын Vainer компанийн захирал Ким Вон Гил, Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Амбулаторийн эрхлэгч М.Бөхчулуун, Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны Өмнөд Солонгос  дахь суурин төлөөлөгч Ян Чун Ян болон эмнэлгийн эмч мэргэжилтнүүд оролцлоо.

Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн Г.Баянжаргал “Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоонд энэ оны 6-р сард УНТЭ-ээс хүсэлт илгээсэн. Энэ хүсэлтийн дагуу бид өнөөдөр амбулаторийн 62 өрөөний үүдэнд байрлах дэлгэцийг хандивлаж байна. Бид уг хүсэлтийг хүлээн авснаас хойш зуны турш хөрөнгө босгох үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд гишүүн болон гишүүн байгууллагын хандиваар уг дэлгэцүүдийг хандивлаж байгаадаа баяртай байна. БНХАУ-аас тус эмнэлгийн шаардлагад нийцэх тоног төхөөрөмжийг худалдан авч  хүлээлгэн өгч байна” гэсэн юм.

 

Энэ үеэр Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн ерөнхий захирал Б.Хишигжаргал “Манай эмнэлэг Амбулаторийн тусламж үйлчилгээгээ олон улсын түвшинд нээлтэй ил тод шилэн болгохыг зорьж төсөл хэрэгжүүлсэн эхлүүлсэн.Энэхүү  төсөлд дэмжлэг үзүүлж, 169 сая төгрөгийн буцалтгүй тусламжаар орчин үеийн ухаалаг “ АLL IN ONE” дэлгэцээр хангаж өгсөн Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо, БНСУ-ын Vainer ХХК-ий хамт олонд талархал илэрхийлье.

“ АLL IN ONE” дэлгэцийн тусламжтайгаар амбулаториор үйлчлүүлэх иргэдийн сэтгэл ханамж сайжрахаас гадна бид тус дэлгэцээрээ дамжуулан иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох контентуудыг цацах болно”гэлээ.

Санал болгох мэдээ

“Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

    Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 5-р …