Дуучин Д.Отгонжаргалд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээнэ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуйн салбарт өндөр амжилт үзүүлсэн хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагнадаг уламжлалтай.

Тэгвэл энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Отгонжаргалд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээхээр болжээ.

Дуучин Д. Отгонжаргал нь “Миний ээж тэмээчин”, “Өнө мөнх орон”, “Эх орон танаа”, “Амин үргэлжлэл”, “Хун галуу”, “Хайрлахын жаргал”, “Үлэмжийн чанар” зэрэг олон сайхан уран бүтээлийг сонсогч түмэндээ хүргэж, ард түмний сонсох дуртай уран бүтээл болсон билээ.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …