Х.Нямбаатар: Улаанбаатар хотод метроны төслийг хэрэгжүүлэх тогтоолыг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотод метроны төслийг хэрэгжүүлэх тогтоолыг төслийг баталлаа. Энэ шийдвэрийн талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотод метроны төсөл хэрэгжүүлэх тогтоолыг баталж өглөө. Нийслэл олон улсын нээлттэй тендер зарлах замаар метроны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.

2013 онд ЖАЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр хийгдсэн метроны урьдчилсан ТЭЗҮ-г үндэслэж олон улсын нээлттэй тендерээр сонгон шалгаруулна.

Метро байгуулах ажил 19 жилийн өмнөөс нийслэл болон зам тээврийн яаман дээр ажлын хэсэг байгуулж, судалгааны ажил хийгдэж ирсэн. Энэ бүх материал дээр үндэслэж, тендерийн бичиг баримт, ажлын даалгаврыг боловсруулна.

Зураг төсөвтэй, түлхүүр гардуулах нөхцөлөөр барих тендерийг ирэх оны нэгдүгээр сардаа багтаан зарлахаар төлөвлөж байна.
Урьдчилсан ТЭЗҮ дээр метроны гурван хувилбар яригдаж байсан.

  1. ЖАЙКА олон улсын байгууллага зээлийн санхүүжилтээр хийвэл 1.7 тэрбум ам.доллароор санхүүжүүлэх
  2. Олон улсын нээлттэй тендер зарлавал 1.3 тэрбум ам.доллар
  3. Манайх өөрсдөө төслийн менежментээ хийгээд, зөвлөхүүдийг авч ажиллуулбал 1.5 сая ам.доллар дээр тэрбум ам.доллароор гүйцэтгүүлэх боломжтой.

Харин бид хоёр дахь хувилбарыг сонгож байгаа. Олон улсын өрсөлдөөнт, нээлттэй тендер зарлана гэсэн үг. Нийт урт нь 17.7 км. Үүнээс газар доор хийгдэх хэсэг нь 6.6 км. Зүүн дөрвөн замаас зүүн тийшээ 4.9, 25 дугаар эмийн сангийн уулзвараас баруун тийшээ 6.2 км, хоёр талдаа депотой байхаар төлөвлөж байна.” гэж мэдэгдлээ.

 

Санал болгох мэдээ

А.М.Готсурвэ: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд …