Хонь
Эргэлзээ тээнэгэлзэл дүүрэн 2023 он дуусч, шинэ он ирлээ. Энэ сараас бүх зүйл шинээр эхлэх болно. Догдлон хүлээж байсан бүх төлөвлөгөө санаснаар тань сэтгэлчлэн бүтэх шинжтэй байна. Та урам зориг, эрч хүчээр дүүрэн байна. Карьер болон ирээдүйн зорилгоо төлөвлөснийхөө дагуу итгэлтэйгээр хэрэгжүүлж эхэл. Энэ сард шаргуу ажиллаж чадвал ирээдүй таныг шагнана. Яг одоо биш ч гэлээ том боломж өмнө тань хүлээж байна. Та зүгээр л хүлээ. Шинэ санаа, ажил хэрэг гээд олон зүйл дээр та өөрийгөө хамгийн сайнаар, хамгийн шилдэгээр мэдрэх болно. Удахгүй албан тушаал ахих юм уу, шагнал урамшуулал авна. Бүх зүйл танаас хамаарна. Төгсгөл нь тодорхойгүй зүйлийг бүү эхлүүл. Өөртэйгөө ижил төстэй хүмүүстэй нөхөрлөнө.
Үхэр
Өөрчлөлтийн эрин үе яг өнөөдрөөс эхэлж байна. Томоохон зорилго өмнөө тавьж, амьдралынхаа өөрчлөлтийг өөрөө удирдан зал. Гэхдээ нэгдүгээр сар бол бэлтгэлийн сар. Амжилтад хүрэхийн тулд юун түрүүнд өөрийгөө бэлд. Та урам зориг, эрч хүчээр дүүрэн байна. Хойч үедээ залгамжлан үлдээх ямар нэгэн гайхалтай зүйл бүтээхийг та хүсч байна. Заримдаа хэтрэх гээд байж магадгүй ч өөртөө итгэх итгэлээ бүү алдаарай. Том зорилго тавих нь илүү үр дүнтэй. Гэхдээ ажил, амьдралаа аль болох тэнцвэртэй авч явахыг хичээгээрэй. Амьдралынхаа талбар бүрт өөрийн орон зайг би болгохын тулд цаг хугацаагаа зөв зохицуул. Тав тухтай бүсээсээ гарч, хэвшсэн дадал зуршлаасаа салахад тохиромжтой үе. Та нарын зарим нь эрдэм шинжилгээ, судалгаа гээд завгүй, зарим нь сэтгэл хөдөлгөм амралт төлөвлөөд, дор бүрнээ сэтгэл ханамжтай байна.
Ихэр
Саад бэрхшээлүүд үгүй болж, бүх зүйл илүү хялбархан болох сар. Энэ бол сайн мэдээ. Гэхдээ хөлөө жийж хэвтээд амар амгаланг мэдрэхийн тулд бага зэрэг хөдөлмөрлөх шаардлага гарах нь. Янз бүрийн өөрчлөлтийг эсэргүүцэх хэрэггүй, биеэ сул тавиад бүхнийг байгаагаар нь хүлээж авахыг хичээ. Бүхнийг тайван, чимээгүй ажигласны дараа та өөрийгөө гаднаас нь харж чадна. Бусдын үзэл бодлыг ойлгож, ертөнцийг цоо шинээр харахыг хичээ. Гэхдээ олон хүний санаа бодлыг сонслоо гээд өөрийнхөө үзэл бодлоос урва гэсэн үг биш. Өөрийнхөө зөн совинд итгэсэн хэвээр байгаарай. Ажлын хамтрагч, хайр дурлалын хамтрагч гээд ойр дотно найз нөхдөөсөө харамгүй тусламж авна. Үгээ хэлж, тухайн тохиолдол бүрт тохирсон арга хэмжээ авч чадвал орчлон ертөнц танд туслахад бэлэн.
Мэлхий
Харилцаа холбоо, түншлэл бол таны нэгдүгээр сарын гол зүйл. Шинэ харилцаа холбоо эхлүүлэхийн зэрэгцээ одоогийн харилцаагаа бэхжүүлж чадна. Харилцаа холбоог бэхжүүлж чадсанаар амьдралын бусад хэсэгтээ ч сайжралтыг авчирна. Өөрчлөлт танаас эхэлнэ. Тиймээс биеэ засаад, гэрээ засах дүрмээр яваарай. Өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг бүтээхийн төлөө үргэлжлүүлэн ажилла. Хайр дурлалын харилцаа ч бас энэ сард чухал. Сүй тавих эсвэл гэрлэхэд тохиромжтой. Гэхдээ яаран шийдвэр гаргах хэрэггүй. Зарим харилцаа цаг хугацааны шалгуурыг давахын тулд бий болсон байдаг. Хэн нэгэнд хэт том амлалт өгвөл эцэст нь өөрөө эвгүй байдалд орох магадлалтай байна. Хүчирхэг, найдвартай, хамгаалагч зан чанараа харуулж, найз нөхөддөө тус болно. Төлөвшил, мэргэн ухааныхаа ачаар зөв шийдвэр гаргана.
Арслан
Баяр баясгалантай нэгдүгээр сар таныг хүлээж байна. Таныг өөрийнхөөрөө, аз жаргалтай, энгийн байлгадаг хүмүүстэй цагийг өнгөрөөнө. Гэхдээ амьдралдаа илүү их зүйл бүтээж, өөрийнхөө орон зайг томруулахын төлөө хэвшсэн дадал зуршилдаа өөрчлөлт хийхэд бэлэн байгаарай. Та өөрөө ч бас илүү том өөрчлөлт хүсч байгаа болов уу. Гэхдээ хэт яарах хэрэггүй. Огцом, хурдтай өөрчлөлтөөс илүү алгуурхан агаад тогтвортой өөрчлөлтийг зорь. Сарын эцэс гэхэд та учраа олчихно. Нэгдүгээр сард үндсэндээ завгүй өнгөрнө. Хувийн болон хувьсгалын аль ч талбарт таны бүтээмж өндөр байна. Үүрэг хариуцлага нэмэгдэхийн хэрээр амьдралын хэмнэл завгүй болно. Хэрвээ та ажил хайж байсан бол энэ сард санаанд таарсан ажилдаа орж чадна. Шинэ онд фитнес, эрүүл хооллолтын хэв маягийг баримтлаарай.
Охин
Гэр бүл, ажил хэрэг бүх зүйлээ тогтвортой, аюулгүй авч явах нь таны үүрэг. Гэхдээ таны хувьд ногоон гэрэл асаалттай байна. Бүх зүйл санаснаар тань сэтгэлчлэн бүтнэ. Хэдэн сарын турш нарийн төлөвлөгөө гаргасан бол одоо түүнийгээ хэрэгжүүлж эхлэх цаг. Нарийн бөгөөд шигүү төлөвлөгөөнийхөө дундуур амарч, зугаалах цаг өөртөө гаргахаа бүү мартаарай. Хайр дурлал, шинэ хобби гэх мэт сэтгэл хөдөлгөм зүйлс юу эс мундах вэ. Шинэ хобби тань бага зэрэг цаг хугацаа, хүчин чармайлт шаардаж мгадагүй ч эргээд энэ нь таныг амьдралын бусад стрессээс ангижруулна. Тиймээс эргэлзэлгүй цаг гаргаарай. Хөгжилтэй байж, амрах үед л хамгийн агуу санаанууд тархинд харван орж ирдэгийг санаарай. Ганц бие хүмүүс өөрт тохирох нэгнээ олох магадлал өндөр байна. Гэхдээ энэ нь өмнө таньдаг байсан хүн ч байж магадгүй.
Жинлүүр
Харилцаа холбоо, харилцаа холбоо, харилцаа холбоо. Та сүүлийн үед энэ үгийг их хэлж байна уу? Гайхаад байх зүйл үгүй дээ. Таны хувьд товч тодорхой бөгөөд шударга харилцаа маш чухал юм. Нэгдүгээр сард ч бас өнөөх л харилцаа холбооны сэдэв хурцаар хөндөгдөнө. Аливаа маргаанд ялах гэж хичээгээд хэрэггүй. Гэхдээ зүрх сэтгэлээ уудалж, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх зөвшөөрлийг өөртөө олго. Эргэн тойрныхоо хүмүүст ч бас өөрийгөө илэрхийлэх орон зайг өг. Сарын дундуур хайр дурлалтай холбоотой асуудал үүснэ. Танд хүсэл тэмүүллээ илэрхийлэх гарц хэрэгтэй байна. Гэр орноо тохижуулж, дотоод засал чимэглэлээ өөрчлөхөд тохиромжтой. Амьдралын нөхцлөө сайжруулахын тулд хөрөнгө босгох шаардлага гарна. Удаан хугацааны турш уулзаагүй танилтайгаа холбоо тогтооно. Гэр бүлдээ цаг зарцуулах, бусдын асуудлыг шийдвэрлэх гээд нэг л мэдэхэд өөрийгөө мартсан байх вий. Өөртөө ч бас амрах цаг гаргаарай.
Хилэнц
Өөрийн үнэ цэнийг бий болгоход анхаарлаа хандуулах сар. Зөвхөн материаллаг байдлаар бус өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэхэд анхаар. Үүний төлөө өдөр тутмын дадал зуршлаа өөрчлөх шаардлага гарна. Сарын дундуур үр өгөөжөө өгөх сонирхолтой шинэ боломжууд гарч ирнэ. Танд тус дэм болох шинэ хүмүүстэй танилцана. Боломжийг алдалгүй ашиглаад авах хэрэгтэй. Сарын сүүлээр бүх зүйл саадгүй бүтэж, оргилд гарсан мэт мэдрэмж төрнө. Танд анхаарал халамж тавьдаг сайн хүмүүс дэргэд тань байна. Шаардлагатай бол тэднээс тусламж хүс. Олонтой харилцах, аялж зугаалах гээд идэвхтэй сар өнгөрнө. Бүх зүйлд хэт нухацтай хандах хэрэггүй. Тайван, эелдэг байдлаа алдалгүйгээр бусдыг догь удирдан зохион байгуулж сур. Бусдыг харж, хэт их хүлээлт өөртөө үүсгэлгүйгээр бие даан ажиллаа.
Нум
Ажил амьдралаа тогтвортой байлгах нь таны нэгдүгээр сарын тэргүүлэх чиглэл. Хяналтаа бүү алд. Аливаа зүйлийг хийхээсээ өмнө үнэхээр хэрэгтэй юу гэдгийг нь нэг тунгаан бод. Үнэт цаг зав, анхаарлаа чухам юунд төвлөрүүлэх гээд байгаагаа эргэцүүлээд үзэхэд гэмгүй. Зарим өөрчлөлт танд шударга бус санагдана. Гэхдээ өөрийгөө мэддэг, дотроо бодолтой доороо суурьтай хүн юуг ч даван туулж чадна. Сарын сүүлээр ашигтай боломжууд гарч ирнэ. Мөнгө санхүүгийн байдал сайн байна. Сайнаар ярьвал та мөнгийг соронз адил татах нигууртай. Ашигтай гэрээ хэлэлцээр, цалингийн нэмэгдэл, шинэ үйлчлүүлэгч, алдаж боломгүй ажлын санал, энэ бүхэн таны өмнө байна. Ирэх жилийн санхүүгийн байдлаа эхний сардаа л тодорхойлох боломж танд байна. Төсвөө ухаалгаар төлөвлө. Дүрэм журмаас гажуудалтай, тууштай бөгөөд зохион байгуулалттай байж чадвал амьдрал таныг шагнана.
Матар
Урагшлахад тань саад болж байсан зүйл бол ямар нэгэн биет зүйл биш юм. Энэ таны далд ухамсарт нуугдаж байна. Та өөрөө ч үүнээсээ залхжээ. Бүтэлгүйтэхээс айх айдас, бусдын итгэлийг алдах вий гэх эргэлзээ. Энэ бүхнээ одоо орхих цаг иржээ. Ямар нэг байдлаар оролдлого гаргаж байж л амжилтад хүрнэ. Энэ сард таны уриа үг: Илүү цаашаа, илүү дээшээ. Мөрөөдлийнхөө амьдралыг бий болгохын тулд дотоод хүсэл эрмэлзэлдээ итгэ. Урт хугацааны төлөвлөгөө тань энэ сард өөрчлөгдөж магадгүй. Хайр дурлалын амьдралд шинэ хүн гарч ирж магадгүй. Сэтгэл татам үл таних хүн амьдралын тань төлөвлөгөө, хүлээлтийг тасалдуулан төөрөлдүүлж болзошгүй. Бодож явдаг зүйлсээ цаасан дээр буулгах нь зогсонги байдлаас гарах шилдэг арга гэдгийг санаарай. Цаг хугацаа, мөнгө хөрөнгөө юунд зарцуулж байгаагаа дахин эргэцүүлэн бодсоны эцэст зарим нэг чухал шийдвэр гаргана.
Хумх
Танд урам зориг өгдөг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх нь хамгийн чухал. Нээлттэй ярилцсаны эцэст та өөрөө сэтгэлгээгээ өөрчлөх шаардлагатай гэдгээ олж мэднэ. Таны дуу хоолой, үзэл бодол олон зүйлийг өөрчлөх шидтэй тул үүнийгээ ашигла. Муу зуршлаасаа татгалзах тухай бодож байсан бол өөрчлөлтийг яг одоо эхэл. Чухал зүйлээс таныг сатааруулж буй зүйлээ олохыг хичээ. Ажил хэрэг, зугаа цэнгэл хоёр хэт холилдоод ирвэл тийм ч сайн биш. Оюун санаа, сэтгэл хөдлөлөө хянаж, эмх замбараатай байлгаж чадвал илүү аз жаргалтай байна. Өөрийн өвөрмөц байдлаа ойлгож чадвал том үйл хэргийг бүтээх чадвартай гэдгээ мэднэ. Бүтэлгүйтлийн дараа өөрийгөө хэт шүүмжлэх хэрэггүй. Өөртөө эелдэг ханд. Бүх зүйлд өгсөх, уруудах хоёр зам байдаг гэдгийг санаарай.
Загас
Карьер, мэргэжлийн зорилгодоо хүрэх төлөвлөгөөгөө гаргана. Ирээдүйгээ зураглаж, хамтран ажиллагсаддаа санаагаа үнэн зөвөөр дамжуулах нь чухал. Ажил дээрээ хайрцагнаас гадуур сэтгэхийг хичээ. Шинэ хүмүүстэй танилцаж нөхөрлөнө. Энэ нь урт настай, ашигтай нөхөрлөл байх болно. Үүний зэрэгцээ одоогийн нөхөрлөлдөө ч анхаарал хандуулаарай. Ижил зорилготой хүмүүстэйгээ хамт байвал гэртээ байгаа юм шиг тухтай байна. Та тэгтлээ экстроверт хүн биш ч гэлээ энэ сард төсөөлж байгаагүй арга замаар өөрийгөө таньж мэднэ. Хийх зүйлсийн жагсаалт тань хэдий урт байсан ч өөрийгөө орхигдуулж болохгүй. Даалгавраа гүйцээ, дараа нь өөрийгөө шагна. Сонирхолтой, гайхалтай үйл явдалд оролцох урилга ирж магадгүй. Эргэлзэж тээнэгэлзэлгүй оролцож, нийгмийн хүрээллээ тэлээрэй.