Баянгол дүүргийн ХБИ эрхээ хамгаалуулахаар бодлогын баримт бичигт саналаа тусгалаа

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2006-2012 онд хэрэгжүүсэн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих” үндэсний хөтөлбөр, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оролцоогдэмжих” дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн үнэлгээг үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд тус үнэлгээгБаянгол дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр буюу 12 сарын 03-ны өдөр зохион байгууллаа.
Хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээг 4 төрлөөр хийж байгаа бөгөөд 1-рт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс асуумж судалгаа авах, 2-ртХөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийн төлөө үйл ажиллагааг явуулдаг иргэний нийгмийн байгууллага /Баянгол дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо ТББ, Баянгол дүүрэг дэх Тэгш дүүрэн хороо/ болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс фокус бүлгийн ярилцлага хийж, 3-рт тус хөлтөлбөрийг дүүргийн хэмжээнд зохион байгуулсан төрийн байгууллага /Иргэдийн төлөөлөгчдын хурал, Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл, Нийгмийн даатгалын хэлтэс, Хүүхэд, гэр бүл хөгжлийн төв/-ын төлөөллүүдийг оролцуулан эксперт судалгаа авах, 4-рт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдөдөр тутам үйлчлүүлдэг төрийн байгууллагуудын дэд бүтцэд ажиглалтын судалгаа хийлээ.
Баянгол дүүрэгт тус судалгааны ажлыг ХБИ-ын эрхийг хамгаалах өдрөөр зохион байгуулан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд дараагийн шатанд хэрэгжих бодлогын баримт бичигт өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэн хүргэсэн нь онцлог байлаа. Тус судалгаагаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтэц хөгжөөгүй, мэдээллийн хэрэгсэлийн хүртээмж хангалтгүй, ажил хөдөлмөр эрхлэхэд орчин нөхцөл бүрдээгүй, Нийгмийн халамжийн тэтэгэврийн мөнгө амьдралд хүрэлцдэггүй, хувиараа хөдөлмөр эрхлэхэд ажлын байрны түрээсний хөнгөлөлт эдэлдэггүй зэрэг олон асуудлыг хөндлөө.

Мөн Баянол дүүрэг дэх ХБИ-ийн Тэгш дүүрэн хороо, Италийн Засгийн газраас хэрэгжүүлдэг АИФО төрийн бус байгууллагын зохицуулагч М.Ичинхорлоо Баянгол дүүргийн уналт, таталттай иргэдийн “Өөртөө туслах бүлэг”-ийн гишүүдийн дунд төслийн уралдаан зарлаж,  тус төсөлд шалгарсан Монгол гутал хийхдэг төслийн багийнханд төсөл хэрэгжүүлэх санхүүгийн дэмжлэгийг гардуулан тэдэнд урам зориг нэмлээ.

Эх сурвалж: http://www.bgd.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …