С.Бямбацогт:Тээвэрчдийн амь насаар дэнчин тавих эрх хэнд ч байхгүй

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогтод Тaвантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын засварын ажлын төрөл, байршил, тоо хэмжээг тогтоосны үндсэн дээр шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, 2024 оны зам засварын ажлыг гүйцэтгэх ажлын аргачлал, төлөвлөгөөг боловсруулан баталгаажуулах, цаашид замын бэлэн байдлыг хэрхэн хангаж буй талаар  сар болгон тайлан,  мэдээлэл ирүүлж байхыг үүрэг болголоо.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Тээвэрчдийн амь насаар дэнчин тавих эрх хэнд ч байхгүй. Тaвантолгой-Гашуунсухайт чиглэлийн тусгай зориулалтын авто зам эзэмшигч нь Эрдэнэс Монгол ХХК.

Нүүрс тээврийн 1 машинаас 500 шахам мянган төгрөгийн хураамж авдаг гэж тооцвол энэ компани өдөрт 600 сая төгрөг, сард 18 тэрбум, жилд 200 гаруй тэрбум төгрөг жолооч нараас авч байна.

Тэгсэн атлаа тээвэрчдийн аюулгүй байдлыг хангах ажил нь “тэг” үзүүлэлттэй.

Зам эвдрэлтэй, засвар арчлалт хийдэггүйгээс бараг өдөр бүр аваар осол гарч амьдралынхаа төлөө зүтгэж буй эгэл жолооч тээвэрчид амь нас эрүүл мэндээрээ хохирч байна”гэлээ.

 

 

Санал болгох мэдээ

Багахангай дүүрэгт орон сууцны төслийг үргэлжлүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хурал өчигдөр боллоо. Энэ үеэр  Багахангай дүүрэгт орон сууцны төсөл …