Ц. Батсайхан: “Сэтгэлийн гэгээ хань”, “Увсын хүүхнүүд” дуугаа эхнэртээ зориулан дуулсан

“Өглөөний зочин” булангийн энэ удаагийн дугаарт Увс аймгийн Ойрад хөгжимт жүжгийн театрын дуучин, Соёлын тэргүүний ажилтан Ц.Батсайхан уригдан оролцлоо.

Дуучин Ц.Батсайхан өнгөрсөн оны 11-р сард  Соёлын тэргүүний ажилтан У.Баатар, жүжигчин Нямкатай хамтран дуулсан “Увсын хүүхнүүд”  уран бүтээлээ  сонсогчдын хүртээл болгосон билээ.

Тэрээр ирэх гуравдугаар сард Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Увсын хүүхнүүд” уран бүтээлийн хамтарсан тоглолтоо хийхээр  төлөвлөж,  2024 онд сонсогч, фэнүүддээ  шинэ уран бүтээлээр бэлэг барихаар уран бүтээлийн ажилдаа шамдан  орсон байна.

 

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …