А.Өнөржаргал: Галд өртсөн 23 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна

Өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 24-ний 01:00 цагийн орчимд “Дүнжингарав” худалдааны төвийн урд гарсан ослын улмаас иргэдийн эрүүл мэндэд учирсан хохирол, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний  газрын дарга А.Өнөржаргал мэдээлэл өглөө.

 

Тэрбээр “Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр дэх галд өртсөн 207-р байранд 56 айлд 178 иргэн оршин суудаг гэсэн мэдээлэл авсан.

ГССҮТ-ийн салбар эмнэлэг Түлэнхийн төвд 14 иргэн

Цэргийн төв эмнэлэгт -2

Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт -2

ЭХЭМҮТ-д 3 хүүхэд ирж, тусламж үйлчилгээ авсан.

ГССҮТ-ийн салбар эмнэлэгт ирсэн 14 хүний дөрөв нь тусламж үйлчилгээ аваад буцсан. Тав нь Эрчимт эмчилгээний тасагт, тав нь энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Эрчимтийн тасагт хэвтэн буй хүмүүсийн биеийн байдал нэлээд хүнд, 3-4-р зэргийн түлэгдэлтэй, бүгдэд нь яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, судсаар нь шингэн нөхөх эмчилгээ хийж байна. Oслын үед айж сандарч, цочирддог тул СЭМҮТ-өөс сэтгэл зүйн тусламж үзүүлэх баг гараад ажиллаж байна. Одоогоор тасарсан эм тариа, хүний нөөцийн дутагдалгүй, эрүүл мэндийн байгууллагынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Купр зочид буудалд 48 иргэнийг байршуулсан. Тэнд СЭМҮТ-ийн эмч нар ажиллаж байна”гэлээ.

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …