Өнөөдөр бид зөвхөн “Эрдэнэс таван толгой” компаний иргэнд эзэмшүүлсэн 1072 хувьцааны тухай ярьж байна. Цаашдаа төрийн өмчит уул уурхайн компаниудыг нээлттэй хувьцаат компани болгож задлах хэрэгтэй гэж Ардчилсан нам үзэж байгаа аж. Ингэвэл “Эрдэнэс таван толгой” компанийн нэг адил иргэд хувьцаа хүртэх боломж бий болно.
Энэ боломжийн тухай асуудлыг Ардчилсан намаас санаачилсан “Тусгаар тогтнол Үндэсний баялгийн сангийн тухай” анхдагч хуулийн төсөлд тусгасан бөгөөд УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн бариад байгаа юм.
Тусгаар тогтнол Үндэсний баялгийн сангийн тухай” хууль батлагдвал байгалийн баялгаас улс оронд өр биш өв үлдэх болно. Засгийн газраас биш хөндлөнгийн, хараат бус удирдлагатай байх зарчим бий болно. “Үндэсний баялгийн сан”-тай болж, улс орны ирээдүйн хөгжилд бодит хувь нэмэр бий болно гэдгийг АН-ын санаачилсан дээрх хуулийн төсөлд тусгасан байна.
Дээрх санг засаглалын хувьд Засгийн газар захиран зарцуулах шийдвэр гаргадаг байх нь тогтолцооны гажуудал үүсгэх бөгөөд Засаглал нь буруу бол зарцуулалт нь буруу байдгийн жишээг хуулиар арилгах аж.
Ugluu.mn