Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар Д.Цэндсүрэн тодорлоо

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу жил бүр нэг өвлөн уламжлагчийг шалгаруулж, мөнгөн шагналаар шагнадаг.

2023 оны шилдэг өвлөн уламжлагчаар Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, Алтанбулаг сумын харьяат иргэн “Эсгий ширмэл урлал” өвийг өвлөн уламжлагч Долгорын Цэндсүрэн шалгарлаа.

Д.Цэндсүрэн нь 1952 онд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын “Намаржаа” гэдэг газарт малчин ард Долгорын таван хүүхдийн дөрөв дэх хүүхэд болон мэндэлжээ.
Нүүдэлчин монголчуудын уламжлалт гар урлалын сонгодог төлөөлөл “Эсгий ширмэл урлал” өвийг тэрээр өөрийн ээж Д.Долгороос 7 дугаар ангид байхдаа сурч, язгуур хэв шинжээр нь 57 жил өвлөн уламжилж, хэрэглээний олон хэлбэр агуулгаар баяжуулан, хөгжүүлж, түгээн дэлгэрүүлж байна.
Д.Цэндсүрэн нь 1960-1978 онд Алтанбулаг сумын 8 жилийн дунд сургууль, 1970-1976 онд Төв аймгийн Хөдөө аж ахуй нэгдэлд саальчин, 1976-1985 онд Төв аймгийн Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч, 1985-1991 онд Хөдөө аж ахуйн банканд нягтлан бодогчоор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ.
Тэтгэвэрт гарсны дараа олон хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг хамруулан 12 хүний бүрэлдэхүүнтэй “Мөнгөн саваа” ТББ-ыг байгуулж уламжлалт буюу гар аргаар эсгий хийж, ширмэл ширдэг, гэрийн туглуур, олбог, оймс зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бүтээгдэхүүнээ сурталчлах үзэсгэлэн, худалдаа, уралдаанд 2006 оноос эдүгээг хүртэл идэвхтэй оролцож иржээ.

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …