ХӨСҮТ: Цагаан сарын баярын өдрүүдэд бууз, салатыг хонуулж хэрэглэхгүй байхыг зөвлөж байна

Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан хоол хүнсээр дамжих халдвараас сэргийлэх талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-ээс мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн захирал Ж.Байгалмаа :Цагаан сарын баярын өдрүүдэд хоол хүнсээр  дамжих халдвар тархах эрсдэл ихэсдэг учраас хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо үйлдвэрлэсэн он сар өдөр, хадгалалтын хугацааг сайтар шалгах хэрэгтэй. Лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнд ан цав үүссэн, чанар байдал нь алдагдсан эсэхийг заавал шалгаж авах ёстой.

Өндөг өндгөн бүтээгдэхүүн, Майонез, кремтэй бялуу, жигнэмэг зэрэг хөргүүрт хадгалах ёстой бүтээгдэхүүнийг хөргүүртэй газраас худалдан авах хэрэгтэй

Баярын ширээн дээр ууц, чанасан мах тавихдаа удаан хугацаагаар ил задгай тавихгүй байхад анхаарч, оройдоо хөргөгч, хөргүүрт хийж хадгалахыг анхааруулж байна.

Цагаан сарын баярын өдрүүдэд бууз, салатыг хонуулж хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Түүхийгээр хэрэглэдэг жимс ногоогоо сайтар угааж хэрэглэх, ундны усыг заавал буцалгаж хэрэглэхийг зөвлөж байна.

 

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …