Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-ээс мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн захирал Ж.Байгалмаа : Олон хүн бөөгнөрсөн, цугларсан үед халдварт өвчний эрсдэл нэмэгддэг.
2024 оны дөрөвдүгээр долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд томуу томуу төст өвчин идэвхжилийн түвшинд байна. Дархан-Уул аймаг ногоон түвшинд, 12 аймаг Улаанбаатар хот идэвхжилийн түвшинд байна. Найман аймаг улбар шар өвчлөлийн түвшинд байна. Эмнэлэгт 8788 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 18.6 хувь нь уушгины хатгаагаар хэвтэн эмчлүүлж байна.
Хүүхдийн тасагт эмчлүүлж байгаа нийт 1693 хүүхдийн 74.7 хувь нь уушгины хатгаатай байна.
Цагаан сараар олноороо цуглаж, агааргүй орчинд, хоол унд иднэ. Энэ үед амьсгалын замаар халдварладаг өвчний тоо ихэсдэг ба цагаан сарын дараа эмнэлгийн ачаалал нэмэгддэг. Гараа заавал савантай усаар сайтар угаах, золгохдоо бага насны хүүхдийг үнсэхгүй байхыг зөвлөж байна.