Орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас илүү зорчвол хоног тутамд 5000 төгрөгийн хураамж төлнө

НИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн дагуу өөрчлөлт оруулах болон шинээр батлах журам, Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн багтаамжаас шалтгаалж жолооч нар жилд нэг удаа төлбөр төлдөг. Дунджаар нэг км замыг ашиглах төлбөр хоёр төгрөг байдаг гэнэ. Нийслэлийн төсөвт авто зам ашигласны төлбөр гэж жилд 77 тэрбум төгрөг төвлөрдөг бөгөөд энэ мөнгөөр замын засвар, арчлалтыг бүрэн хийж чаддаггүй байна.

Мөн орон нутгийн тээврийн хэрэгсэл хот руу шалган бүртгэх товчоогоор нэвтрэхэд 48 цагийн хугацаанд 1000 төгрөг авна. Харин 48 цагаас дээш хугацаагаар нийслэлд байсан тохиолдолд 24 цаг тутамд 5000 төгрөгийн хураамж авах юм. Үүнтэй холбоотойгоор хотын захын гурван байршилд томоохон хэмжээний авто зогсоол байгуулж, машинаа тавиад хотын төв рүү орох нийтийн тээврийн асуудлыг шийднэ.

 

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …